Жилд мянга гаруй өрх малаа даатгуулдаг

2024 оны 03-р сарын 05

Дорнод аймгийн хэмжээнд 6137 малчин өрх байгаагаас жилд мянга гаруй нь малаа даатгуулдаг. Малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан малчид зуд болон байгалийн бусад хүчин зүйлийн улмаас сумынхаа хэмжээнд их хохирол амссан тохиолдолд нөхөн төлбөр авах журамтай.

Ноднин жил гэхэд “МИГ даатгал” ХХК-ийн Дорнод салбар даатгалд хамрагдсан малчдад зургаан сая төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Тухайн оны нэгээс зургадугаар сард малаа даатгуулбал ирэх оны эрсдэлээс урьдчилан сэргийлж буй хэрэг юм. Улсын хэмжээнд 189 мянган малчин өрх байдгаас 19 хувь нь даатгалд хамрагддаг. Баруун аймгуудын малчид энэ тал дээр ойлголт сайтай байдаг бол Дорнод аймгийн малчдын дийлэнх нь банкнаас зээл авах, шагналын тодорхойлолт зэрэгт хавсаргахдаа малаа даатгуулах тохиолдол их байна.  

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2.2 сая толгой мал хорогдсоноос Дорнод аймаг 21 хувийг эзэлж байна.

Монцамэ Дорнод

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *