Товч
2024 оны 10-р сарын 18

Бүх сум өвсний агуулахтай болжээ

2024 оны 10-р сарын 17

Дорнод аймаг 2019-2024 оны хугацаанд хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, онцгой байдлын үеийн бэлтгэл хангуулах зорилгоор “Зах зээл ба бэлчээрийн удирдлага хөгжил төсөл”-тэй хамтран Баянтүмэн, Баян-Уул, Чойбалсан, Булган, Цагаан-Овоо, Гурванзагал суманд өвс, тэжээлийн агуулах барих ажлыг хэрэгжүүлж, ашиглалтад оруулаад байна. 

Тэгвэл өнгөрсөн 2023 оноос эхлэн тус аймагт хэрэгжиж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасах чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөлтэй хамтран Баяндун, Чулуунхороот суманд, 2024 онд Дашбалбар, Халхгол суманд өвс, тэжээлийн агуулах барих ажлыг хэрэгжүүлж байна.

Одоогоор тус ажлын гүйцэтгэл Дашбалбар суманд 90 хувь, Халхгол сумын Ялалт багт 60 хувьтай байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.  

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *