Сэргэлэн суманд алга болсон хүнийг эсэн мэнд олжээ

2024 оны 07-р сарын 26

Сэргэлэн сум. Очир хүрээ багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 50 км/ 07.25-ны өдрийн 15:00 цагийн орчим малчин С нь малаа хариулж яваад сураггүй алга болсон тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид  малчин С/45 настай, эмэгтэй/-ыг мөн өдрийн 21:49 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан.

Улмаар алга болсон иргэнийг долоодугаар сарын 26-ны өдрийн 00:24 цагт аймгийн төвөөс хойд зүгт 2 км-т хээрээс эсэн мэнд олж,  ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *