Сэрэмжлүүлэг мэдээ: Маргааш өдөртөө Дорнод аймгийн нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно. Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: 20-нд бүх нутгаар, 20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар тунадас орж, салхи шуургатай тул зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Хур тунадас: Солигдмол үүлтэй. Маргааш өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи: Зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +2…+7 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Маргааш өдөртөө хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+4 градус дулаан байна.
2024 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Дорнод аймгийн нутгаар: 20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар, 21-нд Халхголын сав нутгаар хур тунадас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 8-13 метр, зарим нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 22-нд -8…-13 градус, бусад хугацаанд -3…-8 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар хугацааны эхээр 0…+5 градус, бусад хугацаанд +6…+11 градус дулаан байна.
Дорнод аймгийн ЦУОШТ