Дорнод аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв Чойбалсан хотын агаарын чанарын суурин харуулаар агаарын бохирдлын түвшинг хоногт 3 удаа хэмждэг байна. Тухайлбал өдөр тутам 8, 14, 20 цагуудад 20 минутын дунджаар сорьц авч, лабораторийн нөхцөлд химийн урвалж ашиглан тооцоолдог ажээ.
Энэ 3-р сарын хувьд Чойбалсан хотын агаарт азотын давхар исэл, хүхэрлэг хийн агууламж хүлцэх хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна. Харин Эмэгтэйчүүдийн баярын өдрүүдэд нарийн ширхэгт тоосонцор ПМ2,5 стандарт хэмжээнээс давж, агаарын бохирдол ажиглагджээ. 3-р сарын 8, 9, 10-ны өдрүүдэд ПМ2,5 тоосонцорын дундаж агууламж 3 удаа стандартаас давж бүртгэгдсэн гэж Байгаль орчны шинжилгээний лабораториос мэдээллээ.
+1
+1
+1
+1
1
+1
+1