Баян-Уул сумын 6-н багийн ИНХ-аар сонгогдсон багийн Засаг дарга нарын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг Авилгатай тэмцэх газраар хянуулсаны үндсэн дээр сумын Засаг даргын 2025.02.06 өдрийн захирамжаар багийн Засаг дарга нарыг батламжлан томиллоо.
Заяат багийн Засаг даргаар Баярсайханы Баттулга 3 дахь удаагаа
Харчулуут багийн Засаг даргаар Сүхбаатарын Цэрэнбадрал 5 дахь удаагаа
Урт багийн Засаг даргаар Цэнд-Аюушийн Цогтбаатар 3 дахь удаагаа
Бэрх багийн Засаг даргаар Раднаагийн Мөнхбаатар 2 дахь удаагаа
Улз багийн Засаг даргаар Пүрэвсүрэнгийн Бямбажав 4 дахь удаагаа
Өвөр-Эрээн багийн Засаг даргаар Батмөнхийн Байгалмаа анх удаагаа томилогдлон ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл бичих