Монголын төр, Цэргийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын хошой баатар, өрлөг жанжин Маршал Хорлоогийн Чойбалсангийн мэндэлсэний 130 жилийн түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд
2025.02.08-ны өдрийн
10:10-10:20 цагт Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол “Тусгаар тогтнолын” талбайд,
11:00-11:20 цагт Чойбалсан цэргийн хүрээний ёслолын жагсаал,
15:00-17:00 Маршал Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөх ёслол Чойбалсан сумын “Маршалын цэцэрлэгт хүрээлэн”-д тус тус болно.
Мөн тус өдөр Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын санд “Миний мэдэх Хорлоогийн Чойбалсан” сэдэвт номын үзэсгэлэн, аймгийн Музейд Маршал Хорлоогийн Чойбалсангийн эдэлж хэрэглэж байсан түүхэн дурсгалууд, гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус зохион байгуулах тул иргэд, олон нийт үнэ төлбөргүй үзэж, сонирхохыг урьж байна.
Түүнчлэн ойн хүрээнд Зүүн бүсийн төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах хөнгөн атлетик, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд аймгийн аварга шалгаруулах цэрэг спортын “Дөл-2025”, “Шонхор-2025” цогцолбор тэмцээнүүд, Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн ангиудын хамтарсан “Бид мартахгүй” сурталчлан таниулах ажлыг хөдөөгийн сумдад зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд байна.
Сэтгэгдэл бичих