Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал болов

Аймгийн Онцгой комиссын 02 дугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын орлогч, Онцгой комиссын орлогч дарга Ч.Ганбат Онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл хийв.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал болоод аймгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг нэмэгдүүлж, улс, аймаг, орон нутгийн хэмжээнд гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр дараах үүргийг өглөө.
Үүнд:
1. Орон нутгийн сонгуулийн үр дүнд орон нутагт ихэнх удирдлага шинээр томилогдсонтой холбогдуулан орон нутгийн онцгой комисс, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагын удирдлагуудад гамшгаас хамгаалах хууль тогтоомж, гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах чиглэлээр тогтмол сургалт зохион байгуулах,
2. Иргэд, олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр иргэдэд тогтмол заавар, зөвлөгөө өгч, гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах, Монгол Улсын Шадар сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалын хэрэгжилтийг хангах, Ерөнхий боловсролын сургуулиудад заадаг “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, оюутан, сурагч, хүүхдүүдэд гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох ажлыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
3. Гамшгаас урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх, өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж, байгууллагуудыг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг олон нийтэд тогтмол түгээж хэвших,
4. Аймаг, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын үйл ажиллагааг эрчимжүүлэх, гамшгийн эрсдэлийн талаарх тооцоо судалгааг аймаг, сум, баг тус бүрээр гаргаж, бэлэн байдлыг хангах;
5. Хавсарсан гамшгийн үед, тухайлбал гэнэтийн газар хөдлөлт, түүнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүч, дулаан тасарсан зэрэг нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх,
6. Орон нутгийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бүх шатны Онцгой комиссыг мэргэжлийн удирдлагаар хангах, Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардлагатай мэдээ, мэдээлэл бүрдүүлж, мэдээллийн сан үүсгэх, түүнчлэн нэгдсэн удирдлагаар хангахад ашиглах удирдлагын системийг хөгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, системийг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, зардлыг шийдвэрлэх;
7. Цас их орсон томоохон гол мөрний ай сав болон хот суурин газруудад шар усны үер, халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах;
8. Нийт нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хуурайшилт өндөр байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, тэмцэх зорилгоор шуурхай хөдөлгөөнт бүлэг томилж ажиллуулах, холбогдох зардлыг эртнээс оновчтой төлөвлөж, зарцуулах;
9. Улсын Онцгой комиссоос гаргасан “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний удирдамж, төлөвлөгөө, албан даалгаврын мөрөөр аймаг, сумын Онцгой комиссыг хуралдуулж, зардал, хөрөнгийг шийдвэрлүүлэх, бүх шатны Онцгой комисс, төрийн байгууллагын харилцан ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллах,
10. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын хэмжээнд шаардагдах малын эм, бэлдмэл, вакцин, халдвар хамгааллын хувцас, халдваргүйтгэлийн багаж, тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнийг дагасан тандалтыг тогтмол хийх;
11. Зүүн бүс нутагт хаврын улиралд зонхилон тохиолддог хүчтэй салхи, шуурганы аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангах;
12. Орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг, аюулт үзэгдлийн үед үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх хөрөнгө, оруулалтыг нэмэгдүүлэх;
13. Гамшгийн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх хүн, техник хэрэгслийн судалгаа, тооцоог нарийвчлан гаргах, шаардлагатай үед дайчлан ажиллуулах төлөвлөлтийг оновчтой хийх; /2023-2024 оны зудын гамшгийн үеэр судалгаа мэдээлэл буруу гарах, ажилладаггүй, тухайн байршилд байхгүй техник хэрэгслийн тоон мэдээллийг ашиглаж байсан/;
14. Сүүлийн 5 жил улсын хэмжээнд үер, усны ослоор 800 орчим хүн амь насаа алдсанаас 20 орчим хувь нь хүүхэд байна. Үүний шалтгаан нөхцөлийг судлан үзэхэд иргэд амралт зугаалгаар явахдаа архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулсан, баталгаагүй зам, гарц гарамгүй хэсгээр болон үертэй үед гол гаталсан гэх шалтгаанууд голлож байна.
Иймд:
a. Үерийн гамшгийн үед дайчлан ажиллуулах хүнд даацын техник, машин механизм, ус соруулах төхөөрөмжүүдийн судалгааг нарийвчлан хийж, бүртгэлжүүлэх, урьдчилсан гэрээ хэлцэл хийж бэлэн байдлыг хангах,
b. Суурьшлын бүсийн ойролцоо байдаг гол, нуур, уулархаг газруудад эрсдэлийн үнэлгээ хийх, үерийн эрсдэл бүхий газруудад суурьшсан иргэн, аж ахуйн нэгж, байгуулагуудыг хамгаалах чиглэлээр инженерийн болон инженерийн бус арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах,
c. Мэргэжлийн байгууллагатай хамтран иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, сургалт дадлагын ажлыг шаардлагатай газруудад үе шаттай зохион байгуулах, аюул бүхий газруудыг тэмдэгжүүлэх,
d. Үерийн далан, суваг, шуудууны төлөвлөлт, ашиглалтад хяналт тавьж, шаардлагатай газруудад засвар, сэргээн босголтын ажлыг цаг алдалгүй хийх,
15. Цаг агаарын гамшигт, аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэг мэдээллийг өргөн хүрээтэйгээр иргэдэд бүх төрлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр шуурхай тогтмол хүргэх, холбогдох байгууллагуудыг мэдээ мэдээллээр тогтмол хангах, иргэд олон нийтэд мэдээлэл дамжуулах системийг сайжруулах;

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ