Ульханы зам ашиглалтад орсноор бизнес эрхлэх, аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат нар Баян-Уул суманд ажиллаж иргэдтэй уулзлаа.

2025 оны улсын төсөвт Баян-Уул -Ульхан чилэлийн хатуу хучилттай 50 км авто замын ажилд 29 тэрбум төгрөг тусгагдсан. Уг автозам ирэх 2026 онд ашиглалтад орох юм. Мөн тус сумын ЕБС-ийн 160 ортой байрны үлдэгдэл санхүүжилт 1,9 тэрбум төгрөг улсын төсөвт сууж энэ онд хүлээн авах юм. Норовлин – Баян-Уул чиглэлийн зам мөн энэ онд ашиглалтад орох юм.
Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан багц асуудлыг шийдвэрлэх асуудлын нэг болох “Боомтын сэргэлт” зорилтын хүрээнд хилийн боомтуудыг төмөр зам, авто замаар үе шаттайгаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Энэ хүрээнд Чингис хот-Батноров-Норовлин- Баян-Уул-Ульхан чиглэлийн улсын чанартай авто зам бөгөөд зүүн гурван аймаг ОХУ-ын Дээд Ульхан хилийн боомттой холбогдож, улмаар ОХУ-ын Чита мужаар дамжин ОХУ-тай хатуу хучилттай авто замаар холбогдсон хилийн боомт нэгээр нэмэгдэнэ. Ингэснээр Хэнтий Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд ОХУ-руу аялал жуулчлал хөгжүүлэх, бизнес эрхлэх таатай боломж бүрдэх юм. Үүгээр зогсохгүй Бор-Өндөр – Чингис хотын авто зам ашиглалтад орсноор хоёр хөрштэйгөө босоо тэнхлэгийн дагуу холбогдож транзит тээвэр хөгжих боломж бүрдэнэ. Энэ хүрээнд Бүсчилсэн хөгжлийн бодлого, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтод Баян-Уул сумыг тусгайлан авч үзээд байна.

Уль

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ