Шөнөдөө 23-25 хэм хүйтэн хононо

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5, 7-нд ихэнх нутгаар, 6-нд зарим нутгаар, 8-нд Халхголын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.

2025 оны 02 дугаар сарын 03-ны 20 цагаас 02 дугаар сарын 04-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ. 

Хур тунадас: Солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи: Баруун хойноос секундэд 7-12 метр.

Агаарын температур: Халхголын сав нутгаар шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-20 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -23…-25 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

2025 оны 02 дугаар сарын 05-наас 02 дугаар сарын 09-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Дорнод аймгийн нутгаар: 5, 7-нд ихэнх нутгаар, 6-нд зарим нутгаар, 8-нд Халхголын сав нутгаар цас орно. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Халхголын сав нутгаар шөнөдөө -28…-33 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө бүх нутгаар -13….-18 градус, 6-наас өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч -15…-20 градус хүйтэн байна.

Дорнод ЦУОШТ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ