Чойбалсан хотын 3 багийн хур хогийг татан зайлуулаад байна

Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч С.Мөнхжаргал “Хог хаягдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, хоггүй цэвэр орчин бүрдүүлэх” 01 тоот албан даалгавар гаргасан билээ. Уг даалгаварт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хариуцлагыг тусгаж, хоггүй орчин бүрдүүлэх чиглэлээр ажил төлөвлөсөн.

Уг албан даалгаварын биелэлтийг Засаг даргын зөвлөлөөр 14 хоног тутам хэлэлцүүлж, дараагийн арга хэмжээгээ шуурхай шийдвэрлэн төлөвлөж байна гэж Сумын Засаг даргын орлогч Д.Ганбаяр ярилаа.

Өнөөдрийн байдлаар Чойбалсан хотын их цэвэрлэгээ болон Цагаан сар-Хур хог аянуудыг өрнүүлж эхлээд байна. Их цэвэрлэгээнд ДБЭХС ТӨХК-ийн хамт олон хамгийн идэвхтэй оролцсон бол идэвх муутай байгууллагууд цөөнгүй байгааг хэлж байлаа. Цагаан сарыг угтаж, энэ сарын 25-наас эхлэн баг бүрээр ээлж дараалж хур хогийг татан зайлуулж байгаа. Одоогоор 3 багийн хогийг төвлөрүүлжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ