Өсвөр насны охидод эрүүл мэндийн боловсрол олгож байна

Дорнод аймгийн Shonymed эмнэлэг өсвөр насны охидын үзлэг зөвлөгөөг үнэ төлбөргүй хийдэг байна. Тус эмнэлгийн хамт олон өвчлөлийг дөрөө нь биш, өрсөж урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд  Хан уул сургуулийн ахлах ангийн 141 охидод урьдчилан сэргийлэх анхан шатны сургалт зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг өсвөр насны охидод хамгийн их тулгамддаг сарын тэмдэг, батгашилтын сэдвээр явуулжээ.
Цаашид:
▪︎ 10-12 ангийн хөвгүүдэд эрэгтэй бэлэг эрхтэн түүний ариун цэвэр, бэлгийн даавар , нөхөн үржихүйн талаар,
▪︎ 2 болон 4-р ангийн 2 бүлэг тус бүр хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх хэвлийн хөндийн эрхтэний эхо оношилгоо, хүүхдийн их эмчийн үзлэг, зөвлөгөөнүүдийг өгөх юм байна.

ЕБС-ийн сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгож буй энэхүү үйл ажиллагааг эцэг эхчүүд, багш нар талархан хүлээн авч байна.

One response

  1.  Avatar
    Зочин

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ