Өвлийн фестивальд Дорнодоос 20 гаруй хүн оролцож байна

“МОНГОЛ НҮҮДЭЛЧИН” ӨВЛИЙН ФЕСТИВАЛЬД МАНАЙ АЙМГААС 20 ГАРУЙ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн зэрэг олон улсын арга хэмжээний нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд, Соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвөрмөц брэнд бүхий өвлийн эвент бий болгох, улмаар гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Монгол Нүүдэлчин” өвлийн фестиваль-ийг 2025 оны 2 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Дорнод аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Музей, сумдын өвлөн уламжлагч, ардын авьяастнуудын төлөөлөл бүхий 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр орон нутгаа төлөөлөн оролцож Буриад угсаатны уламжлалт ёс заншил, идээ ундааны өв соёлыг 4 арга хэмжээний хүрээнд сурталчлан таниулж байна.

Энэхүү фестивалийг Монголчуудын эртнээс уламжлан тэмдэглэж ирсэн сар шинийн баярыг угтан соёлын биет бус өвийн долоон ай савын өвлийн зан үйл, ёс заншлыг олон нийтэд таниулахын зэрэгцээ дэлхийд ховордсон мазаалай баавгайг хамгаалах үйлсийг дэмжих цас мөсний наадамтай хослон зохион байгуулж буйгаараа онцлог юм.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ