Алтан гадас одонт Дорнод аймгийн ХДТ 2025 оны уран бүтээлийн нээлт Учиртай 3 толгой дуурь өнөөдрөөс эхлэн тоглогдох гэж байна.
1934 онд тавигдсан энэ дуурийг 1948 оноос Дорнодын тетар тоглож эхэлсэн бол хамгийн сүүлд 2010 онд тоглож байжээ. Тэгвэл 15 жилийн дараа ахин тоглохдоо СТА найруулагч Б.Мөнх-Амьдрал найруулга, зохиомжийг бага зэрэг шинэчилж байна. Дуурийн гол дүр Юндэнд С.Ангараг, Л.Түвшинсайхан, Нансалмаад Г. АЗЗАЯА, Хоролмаад Д. МЯГМАР, Балганд Г. ГАНЗОРИГ, Худалдаачинд Г. БОЛДБААТАР нар тоглож байгаа юм.
Сэтгэгдэл бичих