Чойбалсан хотын агаарын чанар 1-р сард “Бага бохирдолтой” ангилалд байна

Агаарын чанарын суурин харуулаар ажлын өдрүүдэд 08,14,20 цагуудад тогтмол ажиглалт, шинжилгээг хийн ажиллаж байна. Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулагч бодисуудын 1 дүгээр сарын дундаж агууламж, хамгийн их агууламжийг MNS4585-2016 стандарттай харьцуулан хүснэгт-1-д үзүүллээ.

Агаар дахь түгээмэл тархацтай бохирдуулагч бодис болох азотын давхар ислийн агууламж (NO2), хүхэрлэг хийн агууламжууд (SO2) стандарт хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдаагүй байна. РМ2.5 нарийн ширхэгт тоосонцорын хоногийн дундаж агууламж 3,4,5,6,10,11,12,19,20,21,22,23,24,25,31-ны өдрүүдэд стандарт хэмжээнээс 1.0-2.3 дахин давсан үзүүлэлттэй боловч агаарын чанарын индексээр үнэлэхэд БАГА БОХИРДОЛТОЙ гэсэн ангилалд багтаж байна.

Тухайн сарын цаг агаарын нөхцөл байдал:

Агаарын дундаж температур: -15.2°С

Салхины дундаж хурд: 3.6м/с

Тунадас: Нийт 3 удаагийн 2,9мм тунадастай байсан байна.

ИТГЭМЖЛЭГДСЭН БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ