Гүүрний манаач нарын ажиллах нөхцөлтэй танилцлаа

Хэрлэн сумын хэмжээнд модон гүүр болон Зүүн цементэн гүүрэнд дээр хяналтын үүрэг гүйцэтгэн ажилладаг олон нийтийн байцаагч нарын ажиллах орчинтой Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Тамиржаргал, ажлын албаны бүрэлдэхүүн танилцлаа.

Хэрлэн сумын хэмжээнд нийт 10 олон нийтийн байцаагч ажилладаг бөгөөд Хэрлэн голын зүүн болон модон гүүрээр нэвтрэх тээврийн хэрэгслүүдэд хяналт тавин ажилладаг.

Энэ үеэр олон нийтийн байцаагч нарын саналыг сонсож, түлээ түлш, ажиллах орчныг сайжруулах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтийн хэв журмыг сахиулах чиг “Олон нийтийн байцаагч” нарын хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэх дүгнэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэг, туслалцааг үзүүлэх ажлыг Цагдаагийн газартай хамтран зохион байгуулан ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг баримтална уу Required fields are marked *

Шинэ мэдээ