Нэгдүгээр сарын 26-нд их хэмжээний цас орж, хот хоорондын авто замуудын зарим зорчих хэсэгт аюултай нөхцөл үүсээд байгаа билээ. Тэгвэл Дорнод-Улаанбаатар чиглэлийн авто замын Хэнтий аймгийн нутгаарх хэсгийг хариуцдаг “Харгуй” ТӨХК цас хайлуулах давс асган ажиллаж байна. Тухайлбал, Хэнтий аймгийн төвөөс зүүн тийш олны нэрлэж хэвшсэнээр “Тамын 50” гэгдэх газрын баруун хэсэгт болон Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум орчмын замд цас хайлуулах давс асгаж, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Өндөрхаан-Баян-Уул чиглэлийн замд давс асгасан байна.
Дашрамд дурдахад, тус компаниас өнгөрсөн намар Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн замын 50 км эвдрэлтэй хэсэг буюу “Тамын 50”-ын авто замд шороон дүүргэлт хийж, зорчих хэсгийг түр засварлах арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл бичих