Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаа, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр, Хянган аймгийн удирдлага, Боомтын захиргаадын уулзалт өнгөрсөн сарын 21-27-ны өдрүүдэд болсон байна.
Уулзалтаар энэ сараас эхлэн дээрх боомтуудаар наймаас доош хүний суудалтай автомашиныг нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ. Одоогоор нэвтрүүлж эхлэх өдрийг хараахан товлоогүй байна гэж Дорнод аймаг дахь Хилийн боомтын захиргаанаас мэдээлэв.
Түүнчлэн талууд хилийн Баянхошуу- Өвдөг боомтын шинэ гүүрний ажлыг эхлүүлэх, Баянхошуу, Сүмбэр боомтын засвар, Өвдөг, Рашаант боомтуудад Монгол Улсын иргэд бизнес хийх, татваргүй барааны дэлгүүрт арилжаа худалдаа хийх зэрэг асуудлыг хэлэлцэн тохирсон байна.
Ковидын дараа хил нээснээс хойш зорчигчид зөвхөн том автобусаар хил нэвтэрч байсан юм.