ТАМЫН 50 гэгдэх эвдрэлтэй зам дээр Хэнтий аймгийн Харгуй ТӨХК-иас шороон дүүргэлт хийж байна. Уг замыг Дэлхийн банкны төслийн хөрөнгөөр шинэчлэх шийдвэр гараад багагүй хугацаа өнгөрсөн ч төлөвлөлт, сонгон шалгаруулалтын шатандаа удааширсаар байгаа юм. Иймд Өндөрхаан-Чойбалсан А0502 авто замын Хэнтий аймгийн нутаг дэвсгэр дээрх хэсгийг хариуцдаг төрийн өмчит Харгуй компани түр засварын арга хэмжээ авч байгаа ажээ.
+1
+1
+1
+1
+1
+1