Товч
2024 оны 05-р сарын 04

Шар усны үер дэгдэхээс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна

2024 оны 03-р сарын 14

Өндөр уулын орчим болон гуу, жалга, суваг, шуудуунд их хэмжээний цас хуримтлагдсаны улмаас Хаврын улиралд хөрсөн дээр их хэмжээний ус тогтож шар усны аюул үүсэх эрсдэл нэмэгддэг. “Чойбалсан хөгжил” ОНӨААТҮГ-аас шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

Тодруулбал Эр хүний овоо болон Цагаан-Овоо сумаас орж ирэх зам орчимд цас ихээр тогтсон, газрын гадаргын ус 3 дугаар багийн айл өрхүүдийн дундуур урсаж болзошгүй эрсдэл байна. Тиймээс зам дагуух ус зайлуулах хоолой мөстсөн байгаа тул бүрэн хоолойг нээх боломжгүй, өнгөн хэсэгт байгаа хог хаягдлыг цэвэрлэх ажлыг эхлүүлээд байгаа юм.

Мөн шар усны аюулаас урьдчилан сэргийлэх бэлэн байдал хангах чиглэлээр :

– Замын ус зайлуулах хоолойг сэтлэх багаж хэрэгслийг бэлтгэх,

– Ус шавхах тоног төхөөрөмж, шаардлагатай түлш,

– Шатахууны нөөц бүрдүүлэх,

– Ажилчдын ажиллах хуваарийг гаргах,

– Цаг уурын байдал дулаарч, ус зайлуулах хоолойн лаг шавар гэсэх үед нэн даруй цэвэрлэх арга хэмжээ авах зэрэг ажлуудыг төлөвлөн ажиллаж байгаа юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *