Товч
2024 оны 05-р сарын 04

12 мянга орчим алдуул малыг эздэд нь хүлээлгэн өгчээ

2024 оны 03-р сарын 16

Улсын хэмжээнд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, цас их хэмжээгээр орсонтой холбоотойгоор Дорнод аймгийн Матад сум, Халх гол сум, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутагт бог мал олноор бөөгнөрөөд байна.

Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар нийт 50 орчим эзэн нь тогтоогдоогүй мал бөөгнөрсөн байсны 12 мянга орчмыг нь эздэд нь хүлээлгэн өгөөд байна.

Түүнчлэн Матад сумын нутагт хээрийн штабууд ажиллаж байгаа. Штаб нь тухайн орон нутагт байгаа малыг бүртгэлжүүлэх, дүрсжүүлэх, хайгуулд явж буй иргэдэд зөвлөгөө өгөх, чиглүүлэх зорилготойгоор ажиллаж байгаа юм.

Зарим малчид өөрийн хайсан адуу малаа олоод буцах замдаа өрөөл бусдын малыг санаатай болон санамсаргүй үйлдлээр авч явах тохиолдол гарч байна. Энэ нь малын хулгайд тооцогдож, хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

Алдуул малаа хайж байгаа иргэд фэйсбүүк сүлжээн дэх “Эгэл малчны эрхэм хүсэл”, “Дорнод аймаг-Алдуул мал”, “Алдсан олдсон мал” зэрэг нэршил бүхий фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авах боломжтой юм байна.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *