Чойбалсан хот БНСУ-ын Пучон хоттой хамтран ажиллана
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очирын урилгаар БНСУ-ын Пучон хотын орлогч дарга Жон Дёк Чэ-ээр ахлуулсан ажлын хэсэг Чойбалсан хотод 2 өдрийн хугацаатай ажиллалаа.
Чойбалсан хот – Пучон хотын хооронд найрсаг хамтын ажиллагаа бүхий шеф хот болж байна. Тус хот нь хөдөө аж ахуй, газар тариалан зонхилдог, энэ салбарын арвин туршлагатай хот юм байна.
Чойбалсан хотоос Пучон хотод хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжилтнүүдийг богино хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, гэрээгээр ажиллах хүч гаргах, өрхийн тариалалт, хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтран ажиллахаар ярилцан, санал солилцлоо.
What’s your Reaction?
+1
+1
+1
+1
+1
+1