Товч
2024 оны 04-р сарын 29

Хүүхдийн халдварт өвчлөл ихсэж байна

2024 оны 03-р сарын 11

Он гарснаас хойш аймгийн хэмжээнд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөлөөс гадна бусад халдварт өвчлөл ихсэх хандлагатай байгааг ЭМГ-аас анхааруулж байна.

Тухайлбал, салхинцэцэг, гар, хөл, амны өвчин болон гахайн хавдрын тохиолдол бага насны хүүхдүүдийн дунд ихсэж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад салхинцэцэг 146, гар, хөл, амны өвчин 16, гахайн хавдар 4 тохиолдлоор тус тус өсчээ.

Хүүхдийн халдвар цэцэрлэгээр дамжин түгэх өндөр эрсдэлтэй байгаа юм. Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан ЭМГ, БОЭТ-ийн халдвартын нэгдсэн тасгийн эмч мэргэжилтнүүд өвчлөл өндөртэй цэцэрлэгийн хүүхдүүдэд үзлэг хийж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна гэлээ.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *