Товч
2024 оны 04-р сарын 29

ХХААХҮ-ийн сайдаар ахлуулсан шуурхай баг Дорнодод ажиллаж байна

2024 оны 03-р сарын 10

Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад ажиллах Засгийн газрын зүүн бүсийн шуурхай баг Дорнод аймагт ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан энэ ажлын хэсэг өнгөрсөн сард Дорнод аймагт ирж байсан бол энэ удаа өмнө нь очоогүй зудын хүндрэлтэй байгаа сум, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай айл өрхөд хүрч ажиллах зорилготой юм.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар чиглэлийн шуурхай баг Хэрлэн суманд болон Мэнэнгийн отряд, Отрын штаб дээр ажиллан оторчид, малын эрэлд яваа иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр ХХААХҮЯ-ны дэргэдэх Хөдөө аж ахуйн корпорациас Дорнод аймагт олгосон 600 тн улаанбуудайг татан авах ажлыг энэ өдрүүдэд зохион байгуулж байгаа.

Улаанбуудайг Дорнод аймгийн 8 суманд буюу Булган, Баянтүмэн, Гурванзагал, Матад, Халхгол, Сэргэлэн, Цагаан-овоо, Дашбалбар сумдад хуваарилж тус бүр 75 тн олгоно. Сум тус бүр малчдадаа хуваарилах ажлыг хариуцан зохион байгуулах юм.

Цас зуды хүндрэлийн улмаас цаашид малгүй болсон малчдыг малжуулах, малчдын зээлийн төлөлтийг хойшлуулах, хүүг бууруулах арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж ажиллах болсныг хэллээ.

ХХААХҮ-ийн сайд Болорчулуун амралтын өдрүүдэд Матад суманд ажиллалаа. Матад сум бол хааш хаашаа 100-200 км өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суурьшсан. Мөн хөрш зэргэлдээ аймаг, сумдын олон мянган мал цас, шуурганд уруудан ирж, оторчид болон эрэлчдийн урсгал хөвөрдөг, тэр хэрээр эмнэлгийн дуудлага нэмэгддэг онцлогтой.

2-р сарын сүүлээр сайд Х.Болорчулуун Матад суманд очиж ажиллах үед сумын хүн эмнэлгийн пургон машин нь эдэлгээ, насжилтын улмаас алсын дуудлагад явах замдаа эвдэрч, сууж явсан эмч нь нүүрээ хайруулан буцаж ирэхтэй таарсан байна. Ингээд Эрүүл мэндийн сайдад Матад сумын хүн эмнэлэгт туулах чадвар сайтай Ланд круйзер 78 маркийн автомашин олгуулахаар газар дээрээс нь хүсэлт гаргаж ярилцжээ.

Тэгвэл уг машиныг Матад сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өгөөд байна.

+1
1
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *