Товч
2024 оны 05-р сарын 04

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Дорнод аймагт ажиллав

2024 оны 03-р сарын 05

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг Дорнод аймагт ирж, яаралтай мэс засал хийжээ.

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр олон хавирганы тогтворгүй хугарал болон цээжний хөндийн битүү гэмтэл авсан иргэнд мэс засал хийснээр өвчтөний биеийн байдал тогтворжиж, мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байна.

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд дээрх төрлийн эмчилгээг эх орондоо нутагшуулж, зургаа дахь жилдээ энэхүү тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм. Энэ хүрээнд алсын дуудлагаар 18 аймагт очиж яаралтай мэс засал хийхээс гадна тухайн орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр чадавхжуулах сургалтыг явуулдаг аж. Тухайлбал, Дорнод аймагт мэс засал хийхдээ орон нутгийн эмч сувилагч нартай хамтран ажилласан байна.  

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *