Товч
2024 оны 05-р сарын 18

Монгол цэргийн өдрийг угтсан олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана

2024 оны 03-р сарын 12

3-р сарын 18-нд тохиодог “Монгол цэргийн өдөр”, “Зэвсэгт хүчний 103 жилийн ойн баярыг Дорнод аймагт Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ой, Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ойн баяртай хамтатган тэмдэглэх гэж байна.

Ойн баярыг угтаж, 3-р сарын 18-ныг хүртэлх 7 хоногийн хугацаанд Дорнод аймагт урлаг, спорт, нийтийг хамарсан олон арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, багийн болон ганцаарчилсан 9 төрлийн спортын тэмцээн, марш тактик, мэргэн буудлага, урлагийн наадам зэрэг арга хэмжээнд хууль, хүчний байгууллагын албан хаагчид өрсөлдөх юм.

3-р сарын 17-нд ХДТ-т баярын хурал, Тусгаар тогтнолын талбайд Чойбалсан цэргийн хүрээний нэгдсэн туяат тоо жагсаал болох бол 18-ны өглөө 10 цагт Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөх ёслол зохион байгуулах юм.

+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
+1
0
Энэ мэдээг Share хийгээрэй!

Төстэй мэдээ

Таны санал сэтгэгдэл

Сэтгэгдэл бичихдээ ёс зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Required fields are marked *