Нийтлэлийн бодлого

Dornod.NET вэб сайт нь аливаа улс төрийн хүчин, бизнесийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дууг хоолойг илэрхийлсэн, мэдээллийн үнэн зөв, тэнцвэртэй байдлыг ханган ажиллана.

Мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандаж, олон урьгалч үзлийг дэмжинэ.

Ташаа мэдээлэлд холбогдож нэр төр, алдар хүнд болон бусад байдлаар хохирсон нь тогтоогдсон иргэнтэй холбоотой мэдээллийг нэн даруй залруулна.

Итгэл хүлээж олж авсан мэдээллийнхээ нууц эх сурвалжийг ямар ч тохиолдолд нууцлана.

Мэдээллийн агуулгыг бусдын эрх ашигт нийцүүлэн өөрчлөх, хэн нэгнийг гүтгэх, доромжлох, мэдээллийг хувийн зорилгод ашиглах, мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авахаас татгалзана.