Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Их хэмжээний тарваган шийр хилээр гаргах гэж байжээ

Хил хамгаалах ерөнхий газраас хилийн ойролцоох зургаан газар гарсан түймрийг цаг алдалгүй унтраах арга хэмжээ авч байгаа талаар мэдээллээ. Мөн хилээр тарваган шийр ургамлыг их хэмжээгээр гаргах үйлдэл удаа дараа гарч байгаа гэнэ. Тодруулбал, Дорнодын Эрээнцавын хилийн боомтоор их хэмжээний тарваган шийр хилээр гаргадаг сүлжээг илрүүлж холбогдох хүмүүсийг нь саатуулжээ. Уржигдар гурван килограмм тарваган шийр хилээр гаргах гэж байсныг үйлдэл дээр нь барьсан байна. Тарваган шийрээр ОХУ-д крокодиль хэмээн нэрлэгддэг мансууруулах бодис хийдэг юм байна. Бодисын үндсэн түүхий эд нь тарваган шийр учраас ийнхүү хууль бусаар хил гаргах оролдлого ихээр бүртгэгдэж байгааг албаны хүн хэллээ.

Эх сурвалж: Mass.mn

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*