Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Халхголын дайны мөрөөр

Халхын голд Зөвлөлт-Монголын цэргийн хүч японы цэргийн түрэмгийлэлд 1939 оны зун өгсөн цохилтыг хэрхэн үнэлэх талаарх маргаан тасрахгүй, түүхч судлаачид ч шинэ сэргэг баримт олж илрүүлсээр, санаа оноо дэвшүүлсээр өнөө хүрч байна. Юутай ч эдүгээ онцгойлон тэмдэглэж, ач холбогдол өгч байгаа зүйл бол Дэлхийн II дайны угтал, японы цэргийн хүчийг бут ниргэснээрээ ЗХУ-ыг хоёр фронт дээр байлдах их ачаанаас хөнгөлсөн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд заналхийлж байсан аюулд цохилт өгсөн өргөн цар хүрээтэй ялалт байсан юм.

Их буу, агаарын цэргийн хүчээр дэмжүүлсэн япон хийгээд баргын 500 гаруй морьт цэрэг 1939 оны тавдугаар сарын 11-нд БНМАУ-ын дорнод хязгаарын Номонхан, Бүрд овоо гэх газраар довтлон дайрсан юм. Ингэж Халхын гол дээрх зарлаагүй дайны гал ноцсон. Цэрэглэсэн Японы энэ дайралт БНМАУ-ыг эзлэн эрхшээж, ЗСБНХУ руу дайран довтлох тулгуур талбар болгох хэтийн санаа агуулж байсан юм. Түүнээс гадна 1938 оны зун Хасан нууран дээр ялагдсаныхаа өш хонзонг авах санаархал ч байсан гэж болно. Халхын голын бүсэд дөрвөн сарын турш үргэлжилсэн амь өрссөн ширүүн тулаанд Зөвлөлт-Монголын цэргийн хүч Японы эзлэн түрэмгийлэгчдэд цохилт өгч гайхалтай ялалт байгуулсан юм.

Японы цэргийн эрх мэдэлтнүүд Монголын баялаг, газарзүйн байршилд аль эртнээс нүд унагасаар ирсэн. Тийм ч учраас Японы эзлэн түрэмгийлэгчид Хятад руу 1931 онд түрэн орж, Манжуурын бүс нутагт эзэн суумагцаа БНМАУ руу дайрах бэлтгэлээ базааж эхэлсэн юм. Япон Монгол орныг эзэлбэл ямар давуу талтай болох талаар Квантуны армийн жанжин штабын дарга Генерал Итагаки Хятадад сууж байсан японы элчин сайд Арито-той 1936 оны гурван сард уулзах үеэрээ: “Зүүн Азийн газрын зургийг харахад л Япон, Манжуурын гадаад бодлогын хувьд Гадаад Монгол ямар их чухал, газар зүйн байршлын хувьд аваад үзсэн ч ЗХУ-ын Алс Зүүн хязгаарыг ЗХУ-ын Европын хэсэгтэй холбосон Сибирийн төмөр замын өвөр дагуу байрласан бүс нутаг болох нь харагддаг. Тийм болохоор Гадаад Монголыг Япон, Манжуурт нэгтгэх юм бол ЗХУ-ын аюулгүй байдалд онц аюултай байдал үүсэх нөхцөл бүрдэнэ. Шаардлагатай бол ЗХУ-ын зүгээс Алс Зүүн хязгаарт үзүүлж буй нөлөөг маш хялбархан таслаж болох нөхцөл үүснэ. Чухам ийм учраас цэргийн удирдлага бүх боломжоо ашиглан Гадаад Монгол дахь Японы нөлөөг өргөтгөхийн төлөө зүтгэх болно” гэж мэдэгдсэн байдаг. Чухам ийм л учраас 1935-1936 онд Японы цэргийнхэн БНМАУ-ын хилийг байнга зөрчиж тэр бүрдээ хариу цохилт авч байсан юм.

Өрнөж буй үйл явдлаас үүдэн ЗСБНХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах Протокол гэрээ 1936 оны гуравдугаар сарын 12-нд гарын үсэг зурж, зөвлөлтийн засгийн газар БНМАУ-ын хилийг өөрийнх шигээ хамгаална гэж мэдэгдсэн. Гэрээ ёсоор шинэ байгуулагдсан 57 дугаар онцгой корпус Монголын газар нутаг pуу шилжин байрласан.

Японы цэргийн эрхтнүүд Зөвлөлт засгийн зүгээс тавдугаар сарын 11-ний явдлын дараа хийсэн мэдэгдлийг үл ойшоон түрэмгий ажиллагаагаа идэвхжүүлсэн. Тухайлбал 1939 оны тавдугаар сарын 28-ны өглөө их буу, агаарын цэргээр дэмжүүлсэн Япон-Манжуурын 2500 орчим цэргийн хүчээр Зөвлөлт-Монголын цэргийн ангиудыг бүслэх зорилгоор хоёр жигүүрээс нь хумин довтолж эхэлсэн. Тухайн өдрийн үдэш гэхэд Зөвлөлт-Монголын дайчид довтолж буй зурвасын төв хэсэгт дайралтыг няцаан тогтоож улмаар дарaa өдрийн өглөө их бууны галын дэмжлэгтэйгээр сөрөг дайралтанд орж, ухраасан. Манай тал танк, хуягт машины тоогоор илүү байжээ.

Халхын голд өрнөхөөр завдаж буй үйл явдлын цаад санааг ухаарсан Зөвлөлтийн удирдагчид тавдугаар сарын сүүлээр 57 дугаар онцгой корпусын командлагчаар Г.К.Жуковыг томилсон, Зөвлөлт засаг, хүчээ аван шинэчлэгдэн зохион байгуулагдаж байсан Улаан армид энэ үед баттай ялалт л хэрэгтэй байсан. Японтой 1939 оны тавдугаар сард хурцдаж байгаа тэмцэлд ялагдаж болохгүй нь ойлгомжтой байсан. Түүнээс гадна Орос 1904-1905 оны ялагдлыг ЗХУ-ын эрх баригчид бас санаж байлаа. Тухайн үед тоохгүй байсан япончууд Орооын нэр хүндийг унагаж, Порт-Артур, Цусимд сүйртэл цохилт өгч, байдал 12 жил үргэлжлэн улмаар Романовын хаанчлалын төгсгөлтэй золгосныг би хэлж байна. Хил дээр япончуудын гаргах болсон будилаан засгийн эрхэнд шинээр гарсан эрх мэдэлтнүүд бүс нутгийн асуудлыг цэргийн хүчээр шийдэж чадна, өмнөх үеийнхнээс өөр гэдгээ нотлон харуулах гэсэн санааны үр хөврөл байсан юм.

Халхын голын зүүн эрэгт тавдугаар сард дэгдсэн тулааны дараа хил хязгаараа ийм байдлаар хамгаалбал японы нисэх хүчний цохилтонд маш их хохирол амсах нь тодорхой болсон. Түүнчлэн олзлогдсон япон хурандаа Азумигаас хамгаалалтын байршил, цэргийн анги нэгтгэлийг тодорхой харуулсан зураг гарч иржээ. Мөн Монголд байрлаж байсан 100 дугаар нисэх бригад үүргээ гүйцэтгэж чадахгүй байлаа. Энэ ангийн ихэнх нисгэгчид агаарын тулаан хамтран хийх, нислэгийн үед мэргэн буудах арга чадвар эзэмшээгүй байжээ. Тухайлбал тавдугаар сарын сүүлээр болсон агаарын тулаанд Японы нэг онгоц унагаж, 15 онгоцоо алдсан нь үүний нотолгоо мөн. Ийм учраас тавдугаар сарын 29-нд Монголд ЗХУ-ын 22 баатар, Улаан армийн цэргийн нисэх хүчний командлагчийн орлогч, корпус командлагч Я.Смушкевич зэрэг Испани, Хятадад тулалдаж байсан баялаг туршлагатай 48 нисгэгч, мэргэжилтнүүд буужээ. Онгоц бусад зүйл ч ирсэнээр долдугаар сарын эх гэхэд японы 100-110 онгоцны эрэг зөвлөлтийн 280 онгоц байрлах болжээ.

Агаарын дайн тун удалгүй эхэлж, зургадугаар сарын 22-нд 2.5 цаг үргэлжилсэн маш том тулалдаан болсон. Энэ тулаанд Зөвлөлтийн 95, Японы 120 онгоц оролцож Японы тал 30 гаруй, Зөвлөлтийн тал 14 онгоцоо алдсан. Энэ бол цоо шинэ хийц, холбооны хэрэгслэлээр тоноглогдсон И-97 онгоцтой Японы шилдэг нисгэгчдийг анх удаа ялсан явдал байв. Мөн зургадугаар сарын 24-нд болсон хоёр тулалдаанд хоёр онгоц алдаж, 16 онгоц унагасан бол 26-нд Буйр нуурын орчим хоёр цаг үргэлжилсэн тулалдаанд Японы 60, Зөвлөлтийн 50 сөнөөгч онгоц оролцжээ. Агаарын энэ тулалдаанд японы тал 10, Зөвлөлтийн тал гурван онгоцоо алджээ. Зөвлөлтийн нисгэгчид Баянцагаан орчмоор японы тал долдугаар сарын эхээр довтлох үед хариу цохилт өгөх үед ч гарамгай дайчин тулалдсан юм. Зөвлөлтийн ур чадвар өндөртэй нисгэгчдийн хүчээр радио холбоогүй онгоцтой хэрнээ агаарт давуу байдалтай болж чадсан юм.

Японы тал 1939 оны долдугаар сарын эхээр БНМАУ-ын хилийн дагуу 38000 цэрэг, 310 их буу, танк, хуягт машин 135, нисэх онгоц 225-ыг төвлөрүүлсэн байлаа. Үүнийг манай талтай харьцуулбал Японы тал явган цэрэг, их бууны хувьд гурав дахин, морин цэргээр 4.5 дахин их байжээ. Японы цэрэг долдугаар сарын 2-нд Халхын голыг гатлан дайрч дараа өдрийн үүрээр Баянцагаан уулыг эзлэсэн байлаа. Халхын голын түүхт үйл явдалд “Баянцагааны алалцаан” хэмээн онцлон тэмдэглэгддэг тулалдаанд хоёр талаас нийтдээ танк, хуягт машин 400 орчим, 300 гаруй их буу, хэдэн зуун онгоц оролцсон байна. Энэ тулааны үр дүн түрэмгийлэн дайрагчид гарцаагүй ялагдана гэдгийг уг нь тодорхой xapyyлcaн юм. Дайсны тал бараг бүх танкаа, их бууныхаа ихэнхийг, 45 онгоц, 10 мянга шахам цэргээ алдсан. Зөвлөлт-Монголын цэргийг бүслэн устгахыг зорьж байсан Японы цэргийнхэн Халхын голын зүүн эрэг рүү амь зулбан зугтахад хүрсэн.

Японы командлал 5-7 дугаар сард хийсэн ажиллагаагаа бүтэлгүйтсэний хариуг авахаар “гол дайралт” гэж нэрлэсэн төлөвлөгөө боловсруулжээ. Зорилгодоо нийцүүлэн 75 мянган цэрэг 500 их буу, 182 танк, 350 орчим нисэх онгоцтой YI арми гэх цэргийн шинэ нэгтгэл байгуулж генерал Огису Риппо командлах болжээ. Давшилтаа наймдугаар сарыь 24-нд хийхээр төлөвлөж байжээ.

Ийм нөхцөлд Зөвлөлт-Монголын тал урьдчилсан цохилт өгөх л үлджээ. Тийм учраас долдугаар сарын 15 гэхэд дайны бүсэд цэргийн хүч нэмж татан Г.К.Жуковын “удирдлага дор зөвлөлт, монголын 57000 орчим цэрэг, 498 танк, 385 хуягт машин, 542 их буу, миномёт, 2255 пулемёт, 515 нисэх онгоц бүхий 1 арми зохион байгуулсан юм. Зовлөлт-Монголын цэргийн нэгдсэн удирдлага шийдвэрлэх сөрөг довтолгоон хийхээр Халхын голд байсан цэргийн хүчээ өмнөд, хойд, төв гэсэн гурван хэсэгт бүлэглэжээ.

Халхын голын дайны шийдвэрлэх гол цохилт наймдугаар сарын 20-ны өглөө эхэлжээ. Халхын голын баруун эрэгт байрлаж байсан дайсагнагч талд хэсэгчилсэн цохилт өгөх, үүний тулд түргэн шуурхай ажиллахад Г.К.Жуковын бодож боловсруулсан цохилтын амин сүнс оршиж байжээ. Зөвлөлт-Монголын дайчид урагшлан дайрахын хэрээр ширүүн эсэргүүцэлтэй тулгарч байсныг хэлэх хэрэгтэй. Дайны фронтын хэсэг бүр дээр улангасан тулалдаан өрнөж байсан юм. Гэхдээ л япончууд Зөвлөлт-Монголын цэргийн дайралтыг зогсоож чадаагүй билээ. Хөдөлгөөнт өмнөд хийгээд хойд хэсэг их бууны гал, нисэх хүчнээр дэмжүүлэн хоёр жигүүрээр нь хумин довтолж, ар тал руу нь гарч довтолсоор Номонхан Бүрд овоо орчимд наймдугаар сарын 24-нд нийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл японы YI арми БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр бүтэн бүслэлтэд орсон гэсэн үг. Японы тал бүслэлтээс гарах гэж дотор гадна талаас янз бүрээр оролдсон ч амжилт олсонгүй. Зөвлөлт-Монголын хамтарсан хүч тал бүрээс нь чөлөө өгөлгүй дайран хэсэг бүлэг болгон тасчиж, нам дарж авсанаар наймдугаар сарын 31 гэхэд БНМАУ-ын газар нутаг түрэмгийлэн өнгөлзөгчдөөс бүрэн цэвэрлэгдсэн байдаг.

Японы цэргийн командлал ялагдалаа хүлээн зөвшөөрч, эсэргүүцлээ бүрэн зогсоож улмаар 1939 оны есдүгээр сарын 16-нд эвлэрлийн актанд гарын үсэг зурсан. Халхын голд дөрвөн сарын турш үргэлжилсэн дайн ийнхүү Зөвлөлт-Монголын цэргийн бүрэн ялалхаар дууссан гэж болно. Дөрвөн cap үргэлжилсэн дайны хохирол их байсан. Японы талын албан ёсны мэдээгээр дайнд оролцсон 76000 хүнээс алагдсан, шархадсан, өвчилсөн хүний тоо 18000 хүн гэж байгаа бол -Зөвлөлтийн тал амь үрэгдсэн хүн 18300, олзлогдсон цэрэг 464 гэж мэдээлсэн байдаг. Харин Японы түүхч С.Хаяси Японы цэргийн амь үрэгдэгсдийг тулаанд оролцогчдын 73 хувь орчим буюу 55 мянга орчим хүн байсан гэж тооцон гаргасан байдаг. Юутай ч японууд энэ дайнд өмнөх хоёр жилийн турш Хятадад хийсэн дайнд алдаагүй их хохирол амссан гэдгийг онцлон хэлэх учиртай буйзаа. Мөн тэрчлэн зөвлөлтийн цэргийнхэн 12танк, 23 хуягт машин, 25 чирэгч техник, 100 автомашин, 190ихбуу, 40миномёт, 189 гранатомёт, 9000 вйнтов, 370 пулемёт болон их хэмжээний сум хэрэгсэл олзолсон байдаг. Агаарын тулаанд японы 608 онгоц унагасан байдаг. Монголын армийнхан 2413 хүнээ алдаж, 10020 шархдаж, 216 хүн баригдсан гэж албан ёсоор мэдээлж байсан. Энэ бол дэндүү дарж багасгасан тоо. Оросын цэргийн түүхчдийн сүүлийн үеийн судалгаагаар Халхын голд зөвлөлтийн 7974 цэрэг амь үрэгдэж, 15925 цэрэг шархадсан гэсэн дүн гарч байна.

Халхын голд өрнөсөн үйл явдалтай давхцан дипломат ажиллагааны фронт дээр гайхал төрүүлсэн олон үйл явдал өрнөсний дотор японы цэргийн эрхтэнүүд Герман-Зөвлөлтийн харилцаа сайжирсанд итгэж чадахгүй байлаа. Ингэснээр европын холбоотон гэж дэмжлэг хүлээж байсан түнш үгүй болж, ЗХУ Алс Дорнодод бодлогоо чөлөөтэй хэрэгжүүлэх өргөн боломж нээж, Япон-Зөвлөлтийн хурцадсан харилцааг намжаахад зуучлагчийн дүрд Герман хувирсанд Японы эрх баригчид итгэж ядаж байсан юм. Харилцан үл довтлолцох тухай Зөвлөлт-Германы хэлэлцээрт 1939 оны наймдугаар сарын 23-нд гарын үсэг зурсаныг би онцолж байна. Энэ явдал хүчээр түрэхийг санаархагч талуудыг түр ч болов салгаж холдуулсан явдал болсон.

ЗСБНХУ, БНМАУ-ын цэргийн хамтарсан хүч Халхын голд Японы эзэн хааны шилмэл армийг бут цохисон нь цэрэг-улстөрийн өндөр ач холбогдолтой явдал болсоныг юуны өмнө хэлэх ёстой. Тэр бүхнээс магадгүй хамгийн гол нь Японы цэргийн удирдлагынхан өөрийн армиа Улаан армитай сөргөлдөн байлдах хэмжээнд хүрээгүй байна гэсэн дүгнэлт ч байж болох юм. Бусад орны түүхчид Халхын гол дээрх ялалтыг 1941 оны зургадугаар сард ЗХУ руу Герман довтлоход Японы застийн газар холбоотон болон хүч хавсрахгүй байх шийдвэр гаргахад гол нөлөө үзүүлсэн гэж үзэх нь бий. Токиогийн,шүүх хурал дээр Японы эрх баригчдын зүгээс
боловсруулан Халхын голд өдөөсөн дайныг түрэмгийлэл гэж тогтоосон байдаг.

…Халхын голын дайнд оролцогч талууд шинэ үеийн зэр зэвсэг, дайн хийх цоо шинэ арга ажиллагаа туршсан гэдгийг энд хэлэхгүй байж болохгүй. Энэ үеийн тулалдаанд Байгалын чанд дахь хилийн цэргийн дайчид тусгай үүрэг даалгавар хүлээн амжилттай биелүүлсэн юм. Тухайлбал Алс Дорнодын мужийн хилийн цэргийнхэн 1939 оны тавдугаар сарын 27-28-нд Уссур мөрний сав газрын хоёр арлыг булаахаар дайрсан япончуудын балмад дайралтыг няцаасан. Он цагийн хувьд Монголын Халхын голд өрнөж байсан үйл явдалтай давхцаж байгааг хараад өөрийн эрхгүй холбоо хамаарлын тухай бодоход хүрдэг. Япончууд тавдугаар сарын 27-нд Файнгийн арал дээр байсан Бикинскийн хилийн отрядын Видное застав руу дайрч эзлэхийг оролдсон. Дараа өдөр нь буюу 28-нд дөрвөн хуягт завиар дэмжүүлсэн олон тооны десантын цэрэг Баркасный арал руу дайрч эзлэхийг санаархсан. Харин зөвлөлтийн хилчид пулемётийн мэргэн галаар угтан хуягт дөрвөн завийг устгаж улмаар эрэг дээр буусан японы десантынхны эсрэг сөрөг довтолгоонд орон дарж авсан байдаг. Хилийн энэ мөргөлдөөнд гавъяа байгуулсан олон дайчдыг одон медалиар шагнаж, амь үрэгдсэн дайчин М.Жидковын нэрээр хилийн заставыг нэрлэн байгуулсан гавъяаг нь мөнхжүүлсэн юм.

Халхын голын дайнд Хабаровскийн шилмэл явган цэргийн 202 дугаар агаарын десантынхан оролцсон. Дайны дараа буцаж ирэн 1943 оны дунд үе хүртэл Хабаровскт байрлаж байсан.

Энэ дайны турш Алс Дорнод хийгээд Байгалын чандад ихээхэн хэмжээний цэргийн хүч байрлан Японы агаарын болон агаарын десантын довтолгооноос сэрэмжлэн хамгаалж байсан юм.

Энэ дайнд гарамгай гавъяа байгуулсан олон дайчид ЗХУ-ын болон БНМАУ-ын одон медалиар шагнагдсан. Хүлээсэн үүргээ үлгэр жишээ гүйцэтгэсэн 25 анги, нэгтгэл одонгоор шагнагдсан. Гарамгай эр зориг гарган тулалдсан зөвлөлтийн 70 дайчин, түүний дотор Г.К.Жуков ЗХУ-ын баатар цолоор шагнагдсан байдаг. Мөн түүнчлэн ЗХУ-ын баатар цолны хоёр дахь “алтан од”-оор Я.В.Смуижевич, нисэх хорооны командлагч С.И.Грицевц, Г.П.Кравченко нар шагнагдсан. Нийт дээ зөвлөлтийн 17121 дайчин одон медалиар шагнуулсан байдаг. Хожим нь зөвлөлтийн цэргийн гарамгай удирдагчид болох Г.К.Жуков, И.И.Федюнинский нар БНМАУ-ын баатар цолоор шагнагдсан.

Зөвлөлт, Монголын хамтарсан цэргийн хүч Халхын голд Японы самурай нарыг ялсан нь цэрэг-улстөрийн чухал ач холбогдолтой байсан юм. Агуу их эх орны дайн эхлэх үед 1939 оны зун авсан хүнд цохилтоосоо Япон сэргэж амжаагүй гашуун сургамжид дараастай байсан байсан учраас Зөвлөлтийн алс дорнод руу дайрах хүслийг нь хязгаарласан гэж үзэх үндэстэй. АНУ-ын төрийн департаментад ажиллаж байсан, түүхч Д.Макшерри Халхын голд япончуудын хүлээсэн цохилтын талаар: “Зөвлөлтийн цэргийн хүчийг… дайн байлдаанд амссан явдал холын үр дагавартай байсан. ЗХУ-ын эсрэг их дайн дэгдээвэл өөрсдөө сүйрэх аюултайг сайн ухаарсан… Оросын европын хэсгийг германчууд эзлэсний дараа Дорнод Сибирийг дайран бүхэлд нь эзлэх амархан боломж гарлаа хэмээн шунан зүтгэлгүй Сингапур, Филиппин, Индонези руу дайран эзлэхийг илүүд үзсэн нь ч үүний нотолгоо” гэсэн байдаг. Английн стратегийн бодлого судлалын төвийн зөвлөх М.Мэкинтош: “ЗХУ руу Германтай хамтран 1941 оны зургадугаар сард довтолж болохгүй юм байна гэсэн дүгнэлтэд Японы Засгийн газрыг Халхын голд Зөвлвлт-Монголын цэрэг ялсан явдал хөтөлсөн нь гол үр дүн ч байж болох юм” гэж ч бичсэн байдаг.

Мөн түүнчлэн Зөвлөлт-Монголын цэргийн 1939 оны ялалтын ачаар Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал ч баттай болсон нь ч маш чухал үр дүн.

 

Оросын газар зүйн нийгэмлэгийн Хабаровск мужийн салбарын эрдэмтэн нарийн бичгийн дарга, түүхийн ухааны доктор А.М.Филонов

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. Золзаяа Хүрэлчулуун гуай өгүүлрүүн:

    Өөрийн амийг үл хайрлан бидний төлөө тэмцсэн баатруудаа хүндэтгэе

  2. dornod ahmad гуай өгүүлрүүн:

    zajyy ve mini sain sydalj baigaarai

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*