Дорнод аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.
2 ДУГААР САРЫН 18-НЫ 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ
Малчид ард иргэдийн анхааралд: 20, 21-нд ихэнх нутгаар цас орно. 22-ноос хүйтний эрч чангарна.
Дорнод аймгийн нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс Матад орчмоор 12-15м/с хүрч ширүүснэ, бусад нутгаар 5-10м/с. Хүйтний эрч суларч Халхголын сав нутгаар шөнөдөө 26-28 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.
Чойбалсан хот орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10м/с. Хүйтний эрч суларч шөнөдөө 15-17 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна.
2021 оны 02 дугаар сарын 19-нөөс 02 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв.
Дорнод аймгийн нутгаар: 20, 21-нд ихэнх нутгаар цас орно. Салхи их төлөв баруунаас 5-10м/с, 19, 21-нд баруун хойноос 8-13м/с, зарим нутгаар 15-17м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө Онон, Улз, Халхголын сав нутгаар 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн, 22-ноос бүх нутгаар хүйтний эрч чангарч шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.
Дорнод ЦУОШГ