Дорнод аймгийн мэдээллийн сайт

Ерөнхий сайд аа, Нью-Ойркийн шүүх хурлыг хэний санаачилгаар цуцалсан бэ?

780-1613392411IMG_1133

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат нарын таван гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар асуулга тавьж, шаардлага хүргүүлсэн байна. Гишүүд Ерөнхий сайдад дараах дөрвөн асуулга бүхий шаардлагыг хүргүүлжээ. Үүнд:

1. Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр баталсан “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр гаргаж ирүүлэх;

2. Айвенхоу майнз Монголиа Инк ХХК, Айвенхоу майнз ЛТД, Рио Тинто Интернэшнл Холдингс ЛТД компани нь Монгол Улсын Засгийн газрын эсрэг Их Британи Умард Ирландын Вант улсын Лондон хотын Арбитрын шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн талаар хариу тайлбар хүргүүлэх, сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа нь энэ оны 02 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох гэж байгаа тухай албан бус мэдээлэл байгаа тул хэрэв уг мэдээлэл үнэн бол хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг яаралтай гаргах, энэ талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай;

3. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулахдаа Монголын талаас албан тушаалын байдал, эрх ашгийн нөлөөгөө ашиглан өөртөө болон бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийг сэргээн шалгуулах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай;

4. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд товлогдоод байсан хурлыг хэний санаачилгаар цуцалсан талаар мэдээллийг ирүүлэхийг тус тус шаарджээ. 

image

image (1)

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн фэйсбүүк хуудастаа: “Үхэр жилийн ажлын анхны өдөр Монголчуудыг олон жил талцуулж хуваагдуулж байгаа Оюу толгойн гэрээний талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан асуулгаа танилцуулж байна. Учир нь, энэ долоо хоногтоо багтаж МУ-ын Засгийн газар Лондонгийн арбитрын шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Нэхэмжлэл гаргахгүй бол Монголчууд хохирох эрсдэл өндөр гэж үзэж байгаа.

Нэг нь гэрээгээ зөрчиж болдог, нөгөө нь түүнийг хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрдөг байж хэрхэвч таарахгүй.
Гэтэл сүүлийн үед Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх ашиг 30 жилээр хойшилсон, хойшлоод барахгүй бүр 22 тэрбум ам.долларын өртэй үлдэх талаар яригдах боллоо. Тиймээс ард түмнийхээ МЭДЭХ ЭРХ-ийг хангах хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүдтэй хамтарч “.” хэмээн нийтэлжээ.
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*