Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хүн амины ноцтой хэрэг гарлаа

780-1613535943OLYMPUS_DIGITAL_CAMERA_12259

Дорнод аймгийн Хэрлэн сумын хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт “хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр 18.00 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиход, 69 настай эрэгтэй М хутгалуулж нас барсан байдалтай байв. Хохирогчийн баруун гарын эрхий хурууны өндөг хэсэг зүсэгдсэн, зүүн суга, зүүн далны доор тус бүр нэг удаа, цээжин тус газарт дөрвөн удаа хутгалуулж амь насаа алдсан байна.

Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн хэрэг үйлдсэн этгээдийг олж, илрүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд бие биенээ мэддэг, ойр дотно харилцаатай хүмүүс байсан ажээ.

Эх сурвалж: Said.mn

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*