Дорнод аймгийн мэдээллийн сайт

БОЭТ-ийн Мэс заслын тасгийн амжилт ололтоос

48

Дорнод аймаг дахь БОЭТ-ийн МЭС ЗАСЛЫН ТАСАГ:

БИД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, ШИНЭ МЭДЛЭГТ СУУРИЛСАН, ЁС ЗҮЙТЭЙ, СЭТГЭЛД НИЙЦСЭН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЧАНАРТАЙ, АЮУЛГҮЙ, ҮР ДҮНТЭЙ, ТЭГШ ҮЗҮҮЛНЭ.

Эрхэм зорилгын дор 2020 онд их эмч 9, үүнд Мэс заслын эмч 6, Гэмтлийн эмч 3, хагалгааны сувилагч 10, эмчилгээний сувилагч 13, туслах сувилагч 5 нийт 37 ажилтны бүрэлдэхүүнтэйгээр /11 сарын байдлаар/ стационариар мэс заслын тусламж үйлчилгээг 1238 үйлчлүүлэгчид, гэмтлийн нарийн мэргэжлийн тусламжийг 611 хүнд хүргэсэн. 2020 онд нийт хийгдсэн мэс засал-1140 , өмнөх оныхоос 210 тохиолдол буюу 18,4%-аар,үүнээс гэмтлийн мэс засал 265 тохиолдолд хийгдсэн нь өмнөх оноос 18 тохиолдол буюу 6,7%-аар нэмэгдсэн. Төлөвлөгөөт мэс засал-713, өмнөх оныхоос 83 тохиолдол 11,6%-аар нэмэгдсэн. 2020 онд манай тасгийн боловсон хүчний мэдлэг ур чадвар дээшилсэн ба мэргэжил дээшлүүлсэн эмч нар тус тусын нарийн мэргэжлийн чиглэлээр орон нутагтаа анх удаа дараах мэс заслуудыг хийж нэвтрүүлэн, цаашид тогтмолжуулахаар ажиллаж байна.

1. Зүрхний үнхэлцэгэн хальсны хөндийг нээж гуурс байрлуулах мэс засал
2. Элэгний хавдар авах мэс засал-4
3. Ходоодны хорт хавдарын үеийн ходоод тайрах мэс засал-4
4. Нярайн нарийн гэдэсний үхжилт үрэвслийн үеийн мэс засал
5. Нярайн ходоодны гажгийг засах мэс засал
6. Улаан хоолойн төрөлхийн битүүрэл засах
7. Хүүхдийн цавины ивэрхийг жижиг зүслэгээр өвдөлт багатай хийх мэс засал
8. Дурангаар түрүү булчирхай авах мэс засал-5
9. Бөөрөнд гуурс байрлуулах
10. Давсагнаас биопси авах
11. Дурангаар шээсний сүвийн нарийсал тэлэх-3
12. Дурангаар Түрүү булчирхайн болон шээсний сүвийн уйланхайг зүсэх, нээх
13. Дурангаар давсагны арын ханын том цусан хураа авах
14. Шилбэний шөрмөс залгах
15. Сарвууны тасарсан шөрмөс залгах

Их эмч В.Амаржаргал хавдарын мэс заслын чиглэлээр их эмч Г. Мягмардорж нь хүүхдийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай дүүргэсэн. Сургалтын үр дүнд: Нярайн нарийн гэдэсний үхжилт үрэвсэл, улаан хоолойн төрөлхийн битүүрэл, хүүхдийн цавины ивэрхийг жижиг зүслэгээр өвдөлт багатай хийх шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байна

 

Шинэ технологи – Инноваци

 Дурангаар түрүү булчирхай авах хагалгаа
 Давсагнаас биопси авах шинжилгээ
 Дурангаар шээсний сүвийн нарийсал тэлэх хагалгаа
 Түрүү булчирхайн, шээсний сүвийн улайнхай нээх дурангийн хагалгаа
 Ходоодны хорт хавдарын үеийн ходоод тайрах хагалгаа
 Шилбэний шөрмөс залгах
 Сарвууны тасарсан шөрмөс залгах
 Ходоодны хорт хавдарын үеийн ходоод тайрах мэс засал
 Давсагны арын ханын том цусан хураа авах мэс засал
 Нярайн нарийн гэдэсний үхжилт үрэвсэл, улаан хоолойн төрөлхийн битүүрэл, хүүхдийн цавины ивэрхийг жижиг зүслэгээр өвдөлт багатай хийх шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*