Дорнод аймгийн мэдээллийн сайт

Худалдааны маханд шинжилгээ хийхэд антибиотик илрээгүй

146184235_101078585354588_6169435501497340802_n

Дорнод аймгийн Мал эмнэлгийн газраас худалдааны маханд шинжилгээ хийхэд антибиотик илрээгүй гэв. Хяналт шалгалтыг өнгөрсөн сард явуулсан бөгөөд Дорнод аймгийн хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон ААН байдгаас хоёр нь мэргэжлийн малын эмчгүй гэсэн дутагдал илэрчээ.

Дорнод аймаг 2.7 сая толгой малтай. Тухайн жилд нутгийн онцлог, өвчлөл гарах эрсдэл зэргээс хамаарч 11 төрлийн вакциныг нийт мал сүрэгт хийдэг. Үүнээс хонины цэцэг, шүлхий өвчний вакциныг бүх малд хийдэг аж. Сүүлийн жилүүдэд иргэд дур мэдэн малдаа эм тариа хийх, буруу тарих зэргээс үүдэн малын маханд антибиотикийн үлдэгдэл үүсэх, зарим газраа хатуурч ногоорох үзэгдэл гарч байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулж байлаа.  Сүүлийн 3 жилийн хугацаанд малын халдварт өвчин Дорнод аймагт гараагүй нь малын шилжилт хөдөлгөөнийг зохицуулсны үр дүн гэдгийг тодотгов.

Д.Дэлгэрмаа
МОНЦАМЭ

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*