Дорнод аймгийн мэдээллийн сайт

Хүүхдээ асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл хөнгөлөлттэй

Screen Shot 2021-02-15 at 21.25.33

Бяцхан үрсээ өсгөн бойжуулж байгаа ээж та САЙН ДУРЫН ДААТГАЛД хамрагддаг бол хүүхдээ асрах хугацаандаа сар тутам төлөх шимтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөлүүлж байгааг мэдсэн үү?

НДХ-ийн Сайн дурын даатгалын байцаагч Г.Ариунсанаа:

2021 оны 1-р сарын 1-нээс эхлэн 0-3 насны хүүхдээ асарч байгаа ээжүүд сайн дурын даатгалдаа 56700 төгрөгийн шимтгэлээс 50 хувиар хөнгөлөгдөж 28350 төгрөгөөр даатгуулснаар НДС-аас олгох тэтгэвэр тэтгэмжүүдийг авах эрх үүснэ.

Ээж та энэхүү хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдахын тулд:
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хуулбар
• 1 хувь цээж зургийг Аймгийн НДХэлтэст өөрийн биеэр авч ирэх,
Эсвэл “Дорнод аймаг Нийгмийн даатгалын хэлтэс” фэйсбүүк хуудас руу мессежээр илгээх боломжтой.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх ямар тохиолдолд үүсэх вэ?

Та жирэмсний чөлөө авахаас өмнөх 1 жилээс доошгүй хугацаанд, үүний сүүлийн 6 сард нь шимтгэлээ тасралтгүй төлсөн байхад хангалттай.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж тогтоолгоогүй эхчүүд ч мөн адил хүүхдээ 3 нас хүртэл нь шимтгэлээ 50 хувиар тооцуулан төлж, ирээдүйд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.

Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа