Өчигдөр буюу 2-р сарын 14-ний 17 цагийн үед Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Силикат” хороолол барилгаас эмэгтэй хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага ОБГ-т иржээ. Дуудлагын дагуу Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн Н /36 настай, эмэгтэй/-г гэр бүлийн маргааны улмаас Хуучин тоосгоны үйлдвэрийн барилгаас үсрэх гэж байсныг буулгаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.