Дорнод аймгийн мэдээллийн сайт

2021 он гарсаар Дорнод аймагт хоёр удаа газар хөдөллөө

unnamed-9

2021 он гарсаар Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, газрын тосны сав газар орчмоор хоёр удаа газар хөдлөлт боллоо. Эхний газар хөдлөлт өнгөрсөн 7 хоногт газрын тосны 21-р талбай орчимд болсон бол үүнээс 4 хоногийн дараа буюу өчигдөр дахин газар хөдөлжээ.

Халхгол сумын Ташгай багийн “Ёнгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 248 км-т, сумын төвөөс баруун зүгт 117 км-т, Ө-47°44’24.0, У-117°04”12.0/ 02.14-ний өдрийн 04:09 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон

Энэ удаа 4 магнитудын хүчтэй газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэгэн аюул хохирол учруулаагүй гэж Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*