Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Үзгээр ч, буугаар ч тулалдаж явсан сонин

1940 онд МАХН-ын аравдугаар их хурлаас арван аймгийг сонинтой болгохоор заасаи нь тэр үед онцгой чухал шийдвэр байлаа. Тэр цагт хөдөө нутагт нэг ч сонин хэвлэл гардаггүй, Улаанбаатарт л зөвхөн гурван сонин гардаг, тэр нь хөдөө сард хоёр, гурван удаа, заримдаа бүрэн бус, дугаар дутуу төдий очдог байсан, сонин хэвлэлийн өлсгөлөнгийн үе байж билээ. Гэтэл дэлхийн II дайны балгаар аймгуудад сонинтой болгох зорилт хэрэгжиж чадаагүй. Харин 1945 онд баруун зүгт дайн дуусаж манай улс Дорнод, Хөвсгөл зэрэг зургаан аймгийг сонинтой болгох арга хэмжээ биелэж билээ.

Дорнод аймгийн сониныг удирдан байгуулсан анхны эрхлэгчийн хувьд, мөн Дорнод аймгийн сонины газар бусад аймгуудын сонинуудаас онцгой явдал тохиож байсан учраас тэр сонины 50 насны нь ойд зориулан нэгэн дурсамж бичих үүрэгтэй гэж бодлоо.

1944 оны намар Зөвлөлт улсын дорно дахиныг судлах дээд сургууль төгсгөж ирэхэд Дорнод аймагт сонин байгуулан ажиллах анхны редактороор намайг томилж сониныхоо нэрийг төлөвлөж батлуулахаар Намын Төв Хороо даалгаж билээ. Би Төв Хорооны нарийн бичгийи дарга нарын зөвлөлгөөнд ороод сониноо “Дөл” гэж нэрлэе гэхэд дарга нар нэг зэрэг нирхийтэл инээхэд онгирч байна гэж намайг шооллоо гэж ойлгоод их ичиж билээ.

1945 оны нэгдүгээр сарын нэгнээс сонингоо заавал кирилл үсгээр эхлэн хэвлэж гаргах даалгавар авсан.”Дөл” сонины газар эрхлэгч, үсэг өрөгч, хэвлэгч, бичээч нарын орон тоотойгоор ажлаа эхэлсэн. Бид нарт юм бүхэн шинэ, цаас, сэлбэг хэрэгсэл, будаг, тос цавуу зэрэг гол материал дутмаг, сонин хэвлэлийн ажлын дадлага туршлага хомс, мэдлэг боловсрол өчүүхэн, хөдөөнийхэн биднийг бүрэн ойлгож амжаагүй, өөрийн сурвалжлагчгүй, юуг яаж нийтлэхээ олигтой төсөөлөхгүй, орон байр, түлээ түлшгүй, 1945 оны Луу жилийн их зудын хүнд нохцол тулгарч байсан ч бид ажлаа эхлээд яваандаа зүгширч хөл дээрээ бүрэн зогсох болсон билээ.

“Дөл” сонин богино хугацаанд торнин бойжиход аймгийн нам захиргааны байгууллага, зөвлөлтийн арван долдугаар армийн “Героическая красно-армейская” сонины редакци, армийн улс төрийн газрын удирдлага Н.Н.Юдин, Рачков, Крабашков нар зүйл бүрээр биечлэн тусалж байсны ач тус тун их. Сонин маань Ж.Лодой, Н.Навааншарав, Жамба, Баянжаргал зэрэг үнэнч шаламгай сайн дурын сурвалжлагчидтай болсон, мөн сумдын хариуцлагатан, малчид сониныг дэмжих туслаж тогтмол нягт холбоотой болж сонины гаралт түргэсэх, чанар дээшлэхэд үлэмж түлхэц болж билээ.”Дөл” сонин мааиь иигэж аймгийн олон түмний дотны нөхөр нь болсон юм.

1945 оны наймдугаар сарын 10-нд монголын ард түмэн ариун дайн зарламагц “Дөл” сонины газар онцгой чухал байлдааны даалгавар хүлээж авсан юм. 1945 оны есдүгээр сарын 14-15-ны үеэр зүүн хойд Хятадад японы цэргийи эсрэг довтолсон зөвлөлтийн армийг даган Барга монголын тохинуулах Зөвлөлт-Монголын засгийн газрын цэрэг, аюулаас хамгаалах тусгай нууц отрядыг зохион байгуулахад “Дөл” сонины газар түүний бүрэлдүүнд орж 1945 онм наймдугаар сарын 17-18-ны үеэр Барга монголыг чөлөөлөх дайны фронтод хүрэлцэн очиж Алтан эмээл, Оршуун голын бүс газар, Хайларыг чөлөөлөхөд отрядынхаа хамт оролцсон юм.

“Дөл” сонины газраас Барга монголын фронтод шууд биелүүлж байсан ажил нь: чөлөөлөх дайны учир утга, дайны дараах Барга Монголын хувь заяа, БНМАУ-ын тухай зэрэг ухуулах хуудас хэвлэн тараах, зөвлөлтийн цэргийн довтолгооноос дүрвэж уул хаданд нуугдаж бүгсэн ард, ядуу, ноёд дээдсийг ухуулан сэнхрүүлэх гэр 0ронд нь эгүүлэх талаар ажиллаж байсан ба нутгийн хошуу засгийг шинээр байгуулах журам, сайн дураараа БНМАУ-д нүүж очиж болох тухай зэрэг асуудлаар ухуулах хуудас хэвлэн түүнийгээ Баргын нутгаар явган хэсэж тараадаг байлаа.

Тийнхүү Хэрлэн баян, Хөлөнбуйр сумдын ардууд мал сүргийн хамт Чойбалсан аймагт нүүдэллэж ирсэн юм. Бас англи, япон, хятад хэл эзэмшсэн дээд боловсролтой 17-18 барга сэхээтэн Улаанбаатарт ирсэн билээ. Харин Барга монголын толгойлогч Гонгор ноёныг уулнаас буулгаж ирэх ажиллагаа их хэцүү байсан. Тэр ноён биднийг итгэхгүй, хардах, уулзахаас зайлсхийн удаан хугацаагаар цааргалсаар байхад сүүлд нь сонины эрхлэгч би өөрөө хэдэн удаа уулзаж ойлгуулан отрядын дарга Н.Лхамсүрэнтэй уулзуулж улмаар Улаанбаатар хот явуулан Маршал Чойбалсанд бараалхуулсан юм.

1945 оны наймдугаар сарын 20-дын үеэр Оршуун голын тохойд бүгж нуугдсан Японы цэргийн анги манай отрядыг гэнэт дайрч устгахаар зэхэж байсныг ”Дөл” сонины хэвлэгч Ц.Данзандаржаагийн тагнуулын мэдээг хүлээн авмагц мэдэж манай отряд шууд дайран довтлохоор сөрөг давшиж билээ. Өглөөний 9 цагаас оройн 4 цагийн хооронд Японы бүлэглэл хүчийг бут цохиж үлдэгсдийг буулган авч зөвлөлтийн цэргийн командад тушаасан билээ. Оршуун голын тулалдаанд “Дөл” сонин бүх бүрэлдэхүүнээрээ оролцож байлдсан бөгөөд үсэг орогч Содном, Ханзан, хэвлэгч Данзандаржаа нар онц гарамгай тулалдсан учраас орой нь отрядын дарга Намтайширийн Лхамсүрэн тэд нарыг отрядын жагсаалын өмнө гаргаж сайшаан баяр хүргэж байсан билээ.

Чөлөөлөх дайн дууссаны дараа ”Дөл” сониныхон бүгдээрээ Зөвлөлт, Монгол улсын одон медалиар шагнагдсан юм.

Бүх бүрэлдэхүүнээрээ фронтод явж байлдаанд оролцсон албан газар “Дөл” сонины редакцаас өөр байгаагүй юм. Мөн биеэр ухуулан таниулах, хэвлэж нийтлэх, байлдахыг нэг зэрэг гүйцэтгэж явсан нь “Дөл” сонины онцгой уламжлал, бас ч гавьяа зүтгэл төдийгүй түүхийн ховор тохиолдол гэж би боддог юм.

Сониныхны энэхүү онцгой нэгэн үйл явдлыг анх удаа нийтэд дэлгэж хамтран зүтгэж байлдаж явсан нөхдөө санан бахархан дурсаж тэднээс бодь бологсдын ариун дурсгалыг тэмдэглэн хэлэх нь миний үүрэг билээ.

“Дөл” сонины анхны хариуцлагатай редактор Ш.БАТ-ОЧИР
/1995 он/

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*