Дорнод аймгийн мэдээллийн сайт

Цэргийн андууддаа

Одоогоос 25 жилийн тэртээ цэргийн алба хааж байсан үеэ дурсан санахад таатай байна.Тэмдэглэлийн дэвтрээс өнгөрсөн цагаа нээн харахуйд үе тэнгийн цэргийн нөхөд минь санагдах ажгуу.
1987-1989 он Цэргийн алба бол эр хүний хийморийг сэргээсэн тэсвэр хатуужлын их сургууль билээ.Анх цэрэгт татагдсан тэр мөч хүн бүрт дурсах мөч болдог. Бид сумаасаа 32-уулаа цэргийн комиссоор орж ,10 сар гарсан өвлийн эхэн сар гарсан жихүүн хүйтэн өдөр Дорнод аймгаасаа 1987.10.24-нд аав ,ээж,ах дүү,найз нараараа үдүүлэн,аян замдаа 2 хоног явсаар Таван толгой гэдэг газар хүрсэн юм.
Бүтэн өдөржин энэ газар байхдаа хаашаа ямар ангид очихоо ч мэдэхгүй,нутгийн хүмүүсээс өөр таних хүнгүй бие биенээ л харсан байдалтай орой бүрий болсон үед нэр минь дуудагдаж, машинд сууж явсаар нэгэн ангид ирлээ.Хаана ирснээ ч эс мэднэ. Ангийн хашаанд оруулан ,цэргийн ангийн улаан буланд оруулсны дараа бие биенээ харахтайгаа боллоо.
Н.Ф.Будённыйн нэрэмжит …р ангид иржээ.Биднийг штабын даргө д/х Сүрэнхор, ангийн намын үүрийн дарга а/х Мягмаржав нар хүлээн авч,анги байдлын талаар танилцуулав. Энгийн ард байсан бид хэдэн мөчийн дараа цэрэг хувцас өмсснөөр бие биенээ ч танихгүй нэг л өөр орчинд ирсэн мэт сонин санагдаж байлаа.

Салбарт хуваарилагдахад 1 ммб-ны сонсогч болов.Анхны хичээл жагсаалын бэлтгэл байв. Шинэ ирсэн биднийг амруулсны дараа цэргийн анхны өдөр жагсаалаар хоолонд орох үедээ л энгийн биш амьдралд орсноо мэдэрсэн юм.

Гэр орноос захиа ирэх шиг сайхан зүйл алга.Алс зүүн хязгаараас аавын надад шүлэглэн бичсэн захиаг цэргүүд дамжуулан уншиж,нутаг орныхоо тухай ярьдаг байлаа. Цэрэг эрийн ар талд байгаа аав,ээж,албан байгууллага бүхэн хүндэтгэн харьцаж, Дорнод аймагт гарч байсан “Дөл” сонинд “Дайчин эрсийн мэндчилгээ” нэртэйгээр 2 жил дараалан гаргаж байлаа. Хичээл сургалт үргэлжилсээр цэрэг хүний бахархал болосон цэргийн тангаргаа 1987.11.29 нд өргөснөөр жинхэнэ эр цэргийн албан хаагч боллоо.
Энэ ангид алба хаах хугацаандаа цэргийн амьдралын утга учрыг сайн ойлгож,алба хааж байгаагаараа бахархах болсон.Газар газраас ирсэн олон аавын хүүхдүүдтэй танилцан,жинхэнэ найз нөхөд болцгоосон. Салааны дарга д/ч Амарсайхан,ротын дарга а/х Батсайхан,ангийн захирагч д/х Доржсүрэн,штабын дарга д/х Сүрэнхор,намын дарга а/х Мягмаржав нар байв.
Энэ үе “Үнэн” сонинд “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн нийтлэл гарсан нь армийн дотор он удаан жил бугшсан бие биеэ дээрэлхэх,оны ялгаа гаргах дутагдлыг илчилж,нийтлэлийн мөрөөр ангид олон ажил зохион явуулж байлаа. Өөрчлөлт ардын армиас эхэлж байсныг сонины шарласан хуудснаас харж болно. Нийтлэл ард иргэдэд хэрхэн хүлээн авч байсныг өөрийн нэгэн жишээнээс авч үзье.
6 сар гарсан үе. Анги хээрийн сургуульд гараад,цэрэг халагдаж байсан үе. Алс зүүн хязгаараас ээж, дүү 2 намайг эргэхээр ирж билээ. Тэр үед манай салаа ногооны зэрлэг зулгаах ажил хийж байсан юм.Цэрэгт ирээд би нэлээд таргалсан,дээрээс нь ялаа шумууланд хазуулаад хавантай болсон байв. Ээж маань намайг хараад учиргүй уйлж билээ.Учрыг нь асуухад намайг зодуулаад ийм болсон юм уу? гэж бодсон гэнэ.
Хөдөө янз бүрийн ярианаас цэрэгт зодуур их байдаг юм шиг бодогдоод тэгж санасан аж. Шинэ цэрэг чөлөө аваад байшингийн мухар бараадан,комендатад баригдах вий гэж айж явсан хөгжилтэй мөч санаанаас ер гардаггүй.
1988.8 сард сайдын шалгалтаа өгч, Өмнөговийн –р ангид хуваарилагдав .Онгоцонд сууж байхдаа халууцаж байсан ч буух үедээ говийн халуун нар түүнээс ч илүү шарж, говь гэдгийг анх удаа харж билээ. Салаан дарга а/д Өлзийбат гэдэг залуухан дарга байв.Батальоны захирагч а/х Пүрэвдорж үлгэр дууриалал сайтай,шаардлага сайтай,ангид нэр хүндтэй дарга байлаа.Өмнөговийн энэ ангиас их зүйлийг мэдэж авсан.
Цэрэг амьдралын мөч,бие биенээ хайрлах ухаан,сэтгэлийн тэнхээ зэргийг бидэнд өгсөн.Цэргийн андуудынхаа дурсамжаас бичье

Оюутан бүсгүйн захидал
Хайрт минь чи өнөөдөр
Арван найман нас хүрч
Хараа булаам сайхан эр болж
Эх орон чамд итгэл найдвар хүлээлгэн
Эр цэргийн албанд тэнцүүлжээ.
Цэнхэр тэнгэрийн дор
Эх нутгаа хамгаалсан
Дархан хилийн манаанд
Сонор соргог зогсож
Дайчин аавын халааг
Нэр төртэй хамгаалсан
Мохошгүй зоригтныг төрүүлсэн
Алдарт армийн эгнээнд
Цуцалтгүй тэмцлийн жишээгээр
Бэрхшээлийг даван туулж хатуужаарай
Энэ хугацаанд би чинь
Оюутны ширээ тохойлдон
Эрдэм номын охь шимийг хүртэж
Хоёр жил гэдэг мундашгүй их.
Сэв суулгаж чадахгүй
Оюутан гэдэг нэрийг
Бахархал болгон дээдэлж
Олноос онцгой чамдаа
Хайраа хадгалж явна.
Үнэнч халуун сэтгэлээр
Хос зүрхээ нэгтгэх
Үйлс заяа нэгдэн
Өрхийн голомт бадраан
Учирлын ерөөл билэгдэн
Итгэж чамдаа захъя
Уулзах мөчийг итгэн хүлээнэ би чинь гэж Лхагвадорж/Баянхонгор Байдраг/ дэвтэрт үлдээжээ.

z1
б/ч Доржпалам /Дорнод/ дурсгалын дэвтэрт цэргийн албын сүүлчийн үеэ зурж,үлдээжээ.
Цэрэг бидэнд унших сонин мэдээлэл хангалттай, мэдлэгээ дээшлүүлэх бүх боломжийг хангаж өгдөг байлаа.Чөлөөт цагаа ашиглан “Улаан од” сониноос зарлан явуулсан “Халх голыг хэн сайн мэдэх вэ?” асуулт хариултын уралдаанд анд найз С.Гансэлэмийн хамт оролцож, 3-р байр эзлэн диплом,дурангийн хамт шагнуулж,ангийн бие бүрэлдхүүний өмнө гардан авч байсан нь бахархалтай санагдана.
Өөр рот ч гэсэн цэргийн найзууд насан туршийн анд болсон цэрэг болоод оюутан ахуй цагийн найз Г.Чулуунбаатар бид хоёрын нөхөрлөл харуулна.
МУБИС-д оюутан байхдаа сургуулийн номын санд хичээлээ давтаад сууж байхад нэлээд биерхүү байдалтай,түвшин байрын залуу танимхайран мэндлэлж билээ.Намйаг нэр усаар нь хэлж, таниж ядан байхад учрыг асуувал Өмнөговийн ангид алба хааж байсан онжавууд /нэгэн үеийн цэргүүд/ байлаа.Энэ бол сайн найз болсон МУБИС-ийн нийгмийн ухааны философийн багш Д.Отгонбаяр юм.
Цэргийн амьдрал анд болдгийн нэгэн жишээ буюу…

 News
Өмнөговь аймгийн Даланзадгад 167-р анги 2ммб 4мбр ротын захирагч д/ч Н.Энхбаяр
Салааны захирагч  д/ч Баясгалан,
Жагсаалын дарга а/ч Мулзан Баатар/УБ/,т/ч А.Нямжав /УБ/,б/ч Н.Чинбат /Дорноговь/,б/ч Эрхэмбаяр /Дундговь/,б/ч Б.Эрдэнэбилэг /Хөвсгөл/,б/ч Энхжаргал /Дундговь/,б/ч Ж.Алтанхуяг /Дорноговь/,б/ч Батжаргал/Дорногвь/,б/ч Д.Цэндхүү /Өвөрхангай/,б/ч С.Төмөргарьд /Дорнод/,б/ч Б.Бат-Эрдэнэ /Дорнод/,б/ч Баярсайхан /Дорноговь/,
2мбс салаан захирагч а/д Өлзийбат
Салаан захирагчийн орлогч б/т Б.Дашцэрэн /Хэнтий/, б/ч Баяр /Дундговь/,б/ч О.Бүд /Дундговь/,б/ч Б.Санжаасүрэн/Баянхонгор Байдраг/,б/т Адилхүү /УБ/,б/ч У.Өлзийсайхан /Дундговь/,б/ч Ц.Жаргал /Өмнөговь/,б/ч Д.Даваасүрэн /Дорноговь/,б/ч Н.Мөнхжаргал /Өвөрхангай Хужирт/, б/ч Т.Ганбаатар /Өмнөговь/,б/ч Х.Отгондүү /Өмнөговь/,б/ч Н.Даваадорж /Дундговь/,б/т Ж.Зоригтбаатар/Дорнод/
3мбс салаан дарга д/ч Өлзийтогтох
т/ч Ц.Одгэрэл /Өвөрхангай/, б/ч Ч.Мөнхжаргал /Дорноговь Хажуу-Улаан/, б/ч Батбаатар /Өвөрхангай Төгрөг/, б/ч Н.Жаргалсайхан /Баянхонгор Баянцагаан/,б/ч Д.Ганбаатар /Баянхонгор Заг/, б/ч Ч.Эрдэнэбилэг /Хөвсгөл Мөрөн/, б/ч Д.Баатар /Архангай Өлзийт/, б/ч Х.Болормаа /Дундговь/, б/ч С.Цагаанчулуун /Дундговь/,б/ч О.Болдбаатар /Өмнөговь Ханбогд/, б/ч Манлайбаатар /Дундговь/,б/ч Түвшинбаатар/Дундговь/

Цэргийн амьдрал биднийг хэзээ ч мартагдахааргүй нөхөд болгоцгоосон. Монгол орны өнцөг булан бүрт аж төрөн суугаа цэргийн андуудын амар амгаланг эрж, аж амьдрал тань өөдрөг сайн яваа гэдэгт итгэнэ. Та бүхэндээ цэргийн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөж,алс зүүн хязгаар нутгаас мэндчилж байна.
Баянхонгорын Жаргалсайханд би цэрэгт байхдаа зохиол бичихгүй ч гэсэн та нарынхаа тухай нийтлэл бичнэ гэж байнга хэлж,салж ядан салцгаасан.Түүнийгээ одоо л бичиж та нарыгаа дурсан санаж байна. Цэргийн амьдрал биднийг бие биенээ ойлгох, хатуужил тэвчээрийг сургасан.
z1Та бүхнийхээ дурсамжийн дэвтэрт үлдээж өгсөн дурсамж,сургаал үгийг тань сөхөх бүр алба хааж байсан цаг үе саяхан мэт санагддаг юм. Олон жилийн дараа бичиж байгаа болохоор улс орондоо хийж бүтээсэн зүйлтэй,ач зээ нараа тойруулан суусан өрх гэрийн тэргүүн болж, сайн сайхан яваа гэдэгт итгэнэ.
Та бүхний санасан үйлс сэтгэлчлэн бүтэх болтугай.
Дорнод аймаг Чойбалсан хот Ж.Зоригтбаатар

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Сэтгэгдэл

  1. Зочин гуай өгүүлрүүн:

    Баярлалаа, Зоригоо. Олон жилийн өмнөх он цагийг сэргээн амьдруулж, дурсамж хөгжөөсөн, цэргийн нөхдөө эргэн дурсах боломж өгсөнд талархаж байна. Онжав нартаа одоо цагийн мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
    Хүндэтгэсэн,
    Хулуд Ж.Отгонбаяр

Та юу гэж бодож байна?

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Dornod.NET хариуцлага хүлээхгүй.

*