Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Б.Сэндэм: Шийдвэр гаргагчид ард түмнийхээ амьдралтай биечлэн танилцаасай

МАХН-ын дэргэдэх Шударга ёс-эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан Эмэгтэйчүүдийн их хуралдайн 800 төлөөлөгчийн нэг, Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Б.Сэндэмтэй уулзаж ярилцлаа.

-Сайн байна уу, сайхан хаваржиж  байна уу.  Эмэгтэйчүүдийн хуралдайд хаанаас ирж оролцов. Сэтгэгдлээ хуваалцана уу?

-Би Дорнод аймгийн Дашбалбар сумаас  Эмэгтэйчүүдийн их хуралдайд төлөөлөгчөөр оролцлоо. Өнөөдрөөс буцах гэж байна.  Эмэгтэйчүүдийн их хуралдайгаар нийгэмд тулгамдаж байгаа, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа бэрхшээл зовлонг сайтар ярьсан сайхан хурал боллоо.  Мөн төр, засгийн анхааралд хүргэхээр зөвлөмж хүргүүллээ. Ямар ч байсан төр маань  анхааралдаа авна гэж итгэлтэй явж байна даа.

-Танай аймаг, суманд иргэдийн амьдрал  хэр байна?

-Өнөөдөр хот, хөдөө гэлтгүй монголчуудын амьдралын төвшин доогуур, амьдралын ачаа үүрсэн эхчүүд, эмэгтэйчүүдийн хувьд бүр ч хүнд байна шүү дээ. Гэлээ ч монгол хүн амныхаа билгээр гээд хаана хаанаа  яаж ийгээд амьдралаа залгуулж яваа нь бодит үнэн. Чимээгүй байна боллоо гэж  төр, засаг  маань боддоггүй  байлтай гэж зарим үед бодогддог.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Амьдралаа юугаар залгуулж байна?

-Би амьдралын зовлон туулж  яваа эмэгтэй.  Гэхдээ цаг сайхан болох байлгүй дээ гэж боддог.

-Төр, засагт хандаж  хэлэх үг байна уу, бид дамжуулъя?

-Шийдвэр гаргачид ард түмнийхээ амьдрал ямар байгааг хөдөө, орон нутгаар яваад бодит байдалд нь танилцах хэрэгтэй. Өөрсдөө биеэр яваад, нүдээр харах хэрэгтэй. Хэн, юу хэлэх нь чухал биш. Гэхдээ урьдчилж бэлдсэн газруудаар яваад болж  байна, сайхан байгаа юм байна гэвэл утгагүй.

Зууны мэдээ

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*