Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Мөс цөмрөхөөс сэргийлээрэй

Энэ жил манай орны нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаавтар байгаа нь гол мөрдийн мөсөн давхарга нимгэн хэсгээрээ цөмөрч, осолдох эрсдэл үүсгэж байгааг цаг уурчид анхааруулж байна.

Дорнод аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний албаны Ус судлалын өртөөнөөс энэ сарын 10-20-ны хооронд хийсэн судалгаагаар Улз, Хэрлэн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн бол Халх голын мөс нимгэвтэр хөлдсөн байгаа аж. Халх голын мөсний дундаж зузаан нь Халхгол сум болон Ялалт баг орчмоор 90-111 см  хэдий ч халиа, өрх үүсэх, голын дагууд харз, тошин гүйх, нуурт өрх үүсч, мөс нимгэрэх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.

Иймд нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба 2013 оны мөн үеийнхээс 10-60 см нимгэнмөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг гарам бус газраар авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*