Өчигдөр Дорнод аймагт ахуйн хүрээний гал түймэр ихтэй байлаа.
Хэрлэн сумын 8 дугаар багийн Төмөр замын Баянтүмэн тасгийн хэрлэн өртөөний хашаанд гүүрэн өөрөө өргөгч машины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 04:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 04:13 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
Баян-Уул сумын Улз багийн “Шинэст” хорооллын 1 дүгээр гудамжинд иргэн М-ын 3х10 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 16:36 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.
Хэрлэн сумын 8 дугаар багийн Баяннуур хорооллын 9 дүгээр гудамжинд иргэн С-ын 10х25 метрийн хэмжээтэй малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.13-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 7 км зам туулан 22:14 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан байна.
Түүнчлэн Матад сумын Мэнэн багийн “Мэнэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.13-ны өдрийн 23:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Хилийн 0306 дугаар ангийн алба хаагчид хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 05.14-ний өдрийн 03:00 цагт унтраасан гэж ОБЕГ мэдээллээ.