Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын товч түүх

Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгаас 89.1 мянган толгой малтай 256 өрхийн 997 хүн ам 1945 онд нүүдэллэн ирж Чойбалсан хотын Хөлөнбуйр сум нэртэйгээр байгуулагдсан. Мөн 1956 онд тус аймгийн Түмэндэлгэр сумаас 30 гаруй мянган толгой мал бүхий 70 өрхийн 220 хүн ам нэмэгдэж ирж сум өргөжин засаг захиргааны 3 нэгжтэй болсон. Тухайн үеийн нам засгийн бодлого шийдвэрээр тус сумын иргэд нэгдэлжих хөдөлгөөнд хамрагдаж “Шинэ-зам”, “Баянцагаан”, “Оч”, “Баян-Өлзийт” зэрэг нэртэйгээр зохион байгуулагдсан. 1992 онд тус нэгдэл нь үйл ажиллагаагаа зогсоож 22.9 сая төгрөгийн хөрөнгийг 836 гишүүддээ хувьчлан өгч сумаараа хувийн аж ахуйтан болцгоож байв.

Тус сумын засаг захиргааны төв байгууллага нь 1945 онд Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаа, 1955 онд “Шинэ-зам” нэгдэл, 1992 оны 10 дугаар сарын 01-нээс Засаг даргын Тамгын газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ДОРНОД АЙМГИЙН ХӨЛӨНБУЙР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГААР:

  1. Намсрай Даваа                     /1989-1990 он/
  2. Дэндэв Жамбалдорж            /1990-1994 он/
  3. Лодой Оюунчимэг                /1996-1997 он/
  4. Чингүү Пүрэв                       /1997-2000 он/
  5. Дамдин Адъяа                     /2000-2001 он/
  6. Жигжиджав Батдэлгэр         /2001-2004 он/
  7. Загд Адъяасүрэн                  /2004-2007 он/
  8. Дондог Хүрэлбаатар             /2007 он/
  9. Адъяасүрэн Түмэнжаргал     /2007-2008 он/
  10. Одонсалхи Сэргэлэнбаатар   /2008-2012 он/ нар ажиллаж байв.

ДОРНОД АЙМГИЙН ХӨЛӨНБУЙР СУМЫН ЗАСАГ ДАРГААР:

  1. Я.Шаарийбуу        /1945-1947 он/
  2. Г.Сумъяа              /1947-1955 он/
  3. Б.Жамбал             /1955-1958 он/
  4. З.Аюурзана           /1958-1965 он/
  5. Д.Бямба               /1965-1970 он/
  6. Ч.Бярманготов     /1970-1973 он/
  7. Ө.Дамдинсүрэн     /1973-1977 он/
  8. З.Шарав               /1977-1982 он/
  9. З.Дамдинсүрэн     /1982-1986 он/
  10. Ж.Данжин           /1986-1989 он/
  11. Б.Жадамба           /1989-1992 он/
  12. Д.Бямба               /1992-1996 он/
  13. Ц.Түмэн               /1996-2000 он/
  14. Д.Адъяа               /2000-2007 он/
  15. Б.Батдорж           /2007-2008 он/
  16. Б.Урантогос         /2008 оноос одоог хүртэл/ нар тус тус ажиллаж байна.

e-44

Хөлөнбуйр сум нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Түмэнцогт, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумд болон өөрийн аймгийн Цагаан-Овоо, Булган зэрэг сумдтай нутгийн хил залган зүүн гурван аймгийн уулзварт, Улаанбаатар хот Дорнод аймгийг холбосон төв зам дагуу оршдогоороо онцлог юм.

Хөлөнбуйр сумын нь 373.5 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 503 өрх, 1698 хүн амтай.

ТҮҮХЭН ДУРСГАЛТ ГАЗРУУД:

    
   Тус сумын хойд хэсгээр Хэрлэн гол урсан өнгөрдөг, Баян-Уул, Баян-Өлзийт, Батхаан зэрэг эртний тахилгат уул овоотой. Ханангийн харын эхэд байрлах Дөрвөлжин булш, Гахай хад, Жаргалант уулын Тангад бичээс, Баян уулын урд энгэрийн булш, Өгөөмөрийн урд энгэрт орших дөрвөлжин булш /10 ширхэг/, Батхаан багийн Норзонгийн баруун урд хэсэгт Саруул гүний хийдийн туурь зэрэг үл хөдлөх соёлын түүхэн дурсгалт газруудтай.

Сумын төвөөс зүүн тийш 12км-т орших Баян-Өлзийт уулын бэлд Чингисийн морины уяа, морины мөр байдаг.

Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

  1. а гуай өгүүлрүүн:

    umnu ni ymar hoshuu bsan yum heregtei bna

  2. chuluun гуай өгүүлрүүн:

    saihan nutag daa etsgiin mine altan sharil orshij bui nutag haaya haaya ochmoor sanagdah ue bii shuu mongol toriin ih hatan alan gua hemeegch ni barga yastan daa

  3. мөнхэрдэнэ гуай өгүүлрүүн:

    үнхээр сэтгэл сэргээсэн сайхан нутаг юмаа

Та юу гэж бодож байна?

Хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин таны эрх, эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдахыг бүү мартаарай. Сэтгэгдэлтэй холбоотой санал, гомдлыг 89787900 утсаар хүлээн авна.

*