Дорнод аймгийн мэдээллийн сайт

Манлай баатар, жанжин Ж.Дамдинсүрэнгийн тухай

96808930_3243165495908058_8454604604909289472_o

МАНЛАЙ БААТАР, ТӨРИЙН ЖҮН ВАН, ЖАНЖИН ЖАМСРАНГИЙН ДАМДИНСҮРЭН

Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэн 1871 оны гуравдугаар сарын 13-нд төрсөн. Хөлөнбуйр нутгийн уугуул барга монгол хүн бөгөөд Шинэ баргын Шулуун цагаан хошууны суман занги байв. Тэрээр Богд хаант Монгол улсын цэргийн жанжин, Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэгч байв.

1911 онд Богд хаант Монгол Улсад нэгдэхээр баргуудыг толгойлон Нийслэл Хүрээнд ирснээр Богд хаанд сайшаагдан Гадаад яамны дэд сайдаар томилогдсон. 1912 онд Ховдын байлдаанд Дамдинсүрэнгээр удирдуулсан цэрэг ялалт байгуулсныг хөхүүлэн Богд хааны зарлигаар түүнийг үе улиран залгамжлах засаг төрийн бэйл, цэргийн жанжин, Манлайбаатар цолоор шагнасан.
1913 оны Өвөрмонголыг чөлөөлөх Таван замын байлдааныг ерөнхийд нь удирдсан ерөнхий командлагч жанжин нь Дамдинсүрэн байжээ.

Хятадууд 1920 оны есдүгээр сарын 11-нд түүнийг баривчлан, хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөлд 107 хоног хорьсны эцэст Манлайбаатар Дамдинсүрэн 1921 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр “Би эдний дэргэд яавч хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн өгүүлж босоогоороо амьсгал хураажээ. Тэрээр “Төр улсын хэргийг амьд хүмүүн хөдөлгөдөг аваас тогтсон суурь ану амь бие хайр үгүй зүтгэж, үхэж үрэгдэгсдийн яс чөмгөн дээр тогтдог” хэмээн айлдан гэрээсэлсэн байдаг.

Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Та юу гэж бодож байна?

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

*