Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БОЭТ-д 28 иргэн ажиглалтад байна

2020 оны 03 дугаар сарын 18-наас 23-ны өдрийн хооронд ОХУ-аас Ульхан болон Эрээнцав боомтоор нийт 28 иргэн орж ирснийг аймгийн Халдвартын тасагт тусгаарлан ажиглалтад аваад байна. Эдгээр иргэний биеийн байдал одоогоор хэвийн, коронавирусийн шинж тэмдэг илрээгүй хэдий ч 14 хоног эрүүл мэндийн байгууллагын ажиглалтад байж, эмнэлгээс гарсны дараагаар гэрээр 14 хоног ажиглалтад байх юм.
Мөн энэ сарын 19-ний өдөр Хэрлэн сумын иргэн С автобусаар Дорнод-Улаанбаатар чиглэлд зорчиж байгаад халуунтай гэсэн шинж тэмдэг илэрч Хэнтий аймагт тусгаарлагдаж байгаа юм. Автобусны 2 жолооч, 24 зорчигчийг Хэнтий аймгаас буцаан Чойбалсан хотод авчирсан нь зорчигчдод хүндрэлж учруулж байгаа юм.

Үүнээс хойш хоёр ч иргэн биеийн байдал халуунтайгаар хот хоорондын нийтийн тээврээр зорчих гэсэн асуудал гарсан. Иргэн таны энэхүү үйлдэл бусдыг эдийн засаг болон сэтгэл санааны хохиролд оруулж байгаа учир бие тавгүй байх, халуурах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл олон нийтийн газраар явахгүй, нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй гэртээ өөрийгөө тусгаарлаж ажиглах хэрэгтэй гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа анхааруулж хэллээ.

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*