Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ажил хэрэгч бүсгүйчүүд 14 мянган маск оёжээ

“Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” нүүр номын группээс санаачлан эхлүүлсэн “Маск” аян өргөжсөөр өнөөдрийн байдлаар 14 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлээд байна. Группын бүсгүйчүүд хоёрдугаар сарын наймнаас эхлэн дөрөв хоногийн хугацаанд “Маск” хандивын аян явуулснаар 400 гаруй мянган төгрөг цуглуулжээ.

Түүгээрээ амны хаалт оёх материал худалдан авч, ажлаа эхлүүлснээр өнөөдрийн байдлаар 1500 ширхэг амны хаалтыг СӨХ, ХДТ, дэлгүүр үйлчилгээний газрууд, “Анна хоум” асрамжийн газар, зорилтот бүлгийн иргэдэд тарааж, 12 мянган ширхэг амны хаалтыг худалдан борлуулаад байна. Үүний хажуугаар нөхцөл байдал хүндэрсэн үед зүүх зориулалттай нүүрний хаалт хийж, БОЭТ-д хүргэж амжжээ.

Амны хаалт оёх ажилд арваад хүн хүчин зүтгэж, ширхэгийг нь 500 төгрөгөөр худалдан борлуулснаар үйлдвэрлэл үйлчилгээ зогсонги байгаа энэ үед цөөн хэдэн айлын өрхийн амьжиргааг залгуулж байгаа гэж тус группын санаачлагч В.Наранжаргал ярив. Одоогоор хоёр эмэгтэй өдөртөө 200-300 ширхэг амны хаалт тогтмол оёж нийлүүлж байна. 

Дорнодчуудын амны хаалтаар хангах энэхүү нөр их хөдөлмөрт 100-гаад хүн хандив өргөх, оёж үйлдвэрлэх зэргээр оролцсон байна.   

МОНЦАМЭ Дорнод

Д.Дэлгэрмаа

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*