Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Токиогийн олимпийг хойшлуулна

Шинэ коронавирусний халдвар тархсантай холбогдуулан 2020 оны Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулна гэж Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ гишүүн Дик Паунд мэдээлжээ.

“Манай улс тамирчдаа Токиогийн Олимпод оролцуулах бодолгүй байна” гэж Их Британийн Олимпын хорооны тэргүүн мэдэгдсэний дараа дээрх мэдээлэл гарсан байна. Австрали, Канадын Олимпын хороо энэ зуны Олимпод оролцохгүй гэдгээ хэдийн илэрхийлсэн.

“ОУОХ цуглуулсан мэдээлэлдээ тулгуурлан Олимпын наадмыг хойшлуулах асуудлыг шийдвэрлэсэн” гэж Д.Паунд “USA today” сонинд мэдээлжээ. “Тодорхой шийдвэрүүд хараахан гараагүй байгаа хэдий ч миний мэдэж байгаагаар Олимп долдугаар сарын 24-нд эхлэхгүй” гэж тэрбээр хэлжээ. ОУОХ энэ зуны Олимпын наадмыг хэзээ зохион байгуулах асуудлыг дөрвөн долоо хоногийн хугацаанд шийдвэрлэхээр болсон тухайгаа өмнө нь мэдээлсэн юм. Харин Д.Паундын хэлснээр, уг шийдвэрийг ойрын хугацаанд танилцуулах төлөвтэй байгаа ажээ. 

Энэ тухай Д.Дагвадорж өөрийн facebook хуудастаа “Зуны 33 дугаар ТОКИО Олимпын их баяр наадам 1 жилээр хойшлуулах санал гарч бн шүү! Баргалж хойшлох байх! Тамирчид минь тэвчээртэй формоо алдахгүй нэг жил хүлээх нь дээ” гэжээ. 


ХуваалцахЖиргэх


Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*