Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

БҮТ-өөс элсэгчдэд зориулсан цахим хичээл хүргэж эхэлжээ

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан цахим хичээлийг өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан өчигдрөөс хүргэж эхэллээ. 

Цахим хичээл нь тавдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрт хоёр хичээлийг зааж, зөвлөгөө мэдээлэл өгөхийн хамт шууд дамжуулалтын үед ирсэн асуултуудад хариулах юм.

Хуваарийн дагуу өнөөдөр 11:00 цагт Англи хэл, 15:00 цагт Орос хэлний цахим хичээлийг Боловсролын үнэлгээний төв хуудсаар шууд дамжуулан хүргэнэ.

Цахим хичээлийн хуваарь:

Гуравдугаар сарын 23-н буюу өчигдөр физик, математикийн хичээлийг заажээ.

Математикийн хичээл:

Физикийн хичээл:

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй.

Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл зогсоох шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан. Улмаас Элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа буюу 2020 оны долдугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долдугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*