Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Ахуйн хүрээнд архидалт их байна

Дорнод аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногийн хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн дүгнэлтээс харахад ахуйн хүрээнд архидалт их байна. Мөн гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх нь пүрэв гарагт үйлдэгджээ.

Согтуугаар саатуулагдсан иргэд их төлөв ням гарагт орон гэртээ архидан согтуурч, мөн дээрх хугацаанд зөрчил гаргагсдын 70 гаруй хувь нь ахуйн хүрээнд архидан согтуурахдаа хэрэг зөрчил үйлддэгээс харвал онцгой нөхцөл байдлыг төдийлөн ухамсарлахгүй байгаагийн илрэл гэхэд болно.

Эрүүлжүүлэгдсэн иргэдийн 90 гаруй хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй, ахуйн архидалт 30-40 насныхан дунд их байгааг Цагдаагийн газрын тайланд дурджээ.

Дээрх хугацаанд Дорнод аймгийн Цагдаагийн газарт иргэдээс 225 дуудлага мэдээлэл ирүүлснээс гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 13 буюу 23.6 хувь, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл 35 буюу 20.5 хувийг лхагва гарагт хүлээн авсан нь бусад өдрөөс өндөр үзүүлэлттэй байгаа юм.

МОНЦАМЭ Дорнод

Д.Дэлгэрмаа

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*