Дошин дээрээ атаман бай - Дорнод.НЭТ | Зургаа дахь жилдээ

Хөлөнбуйрын түймэрт 1800 га талбай шатлаа


 Хөлөнбуйр сумын Баян-Өлзийт багийн “Тэмээн хад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 157 км, сумын төвөөс урд зүгт 35 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.23-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын ЭХАА-ийн бүлгийн 11 алба хаагч, 1 автомашин, Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газраас 18 иргэн, 2 автомашин, Булган сумын  Засаг даргын Тамгын газраас 22 иргэн, 3 автомашин, нийт 51 хүн, 6 автомашинтай ажиллаж мөн өдрийн 18:00 цагт цурманд оруулж 19:24 цагт бүрэн унтрааж Хөлөнбуйр сумын Засаг дарга У.Ганхуягт хүлээлгэн өгсөн. Уг гал түймэрт 1800 га талбай өртөж шатсан гэж ОБЕГ мэдээллээ.

Он гарсаар тус аймагт дөрвөн удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа юм. Хуурайшилтын үеийг гуравдугаар сарын 20-ноос эхлэн тооцдог. Дорнод аймгийн хэмжээнд хуурайшилт өндөр байгааг анхааруулж байна.  

Goy!
XaXa
Gaihaltai
Haramsaltai
Teneglel
Boliyoo!
Мэдээг сошиалд түгээх:
Dornod.NET таалагдсан бол Лайк дараарай. Баярлалаа

Холбоотой мэдээ

Та юу гэж бодож байна?

Your email address will not be published.

*